Jump to content

Мэттью Перри

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мэттью Перри, 2013 он

Мэттью Лэнгфорд Пе́рри (англи. Matthew Langford Perry; 1969 оны 8-р сарын 19-нд Массачусеттс мужийн Уильяамстаун хотод төрсөн—2023 оны 10-р сарын 28-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод нас барсан) — канад-америкийн жүжигчин, жүжгийн зохиолч, 1994-2004 оны "Найзууд" олон ангит киноны Чендлер Бингын дүрээр олонд танигдсан. Мөн «Яарвал даарна» (1997), «9 ярд» (2000) и «Аав дахиад 17-той» (2009) зэрэг кинонд тоглосон.

Мэттью Перриг нэг нас хүрэхээс өмнө эцэг эх нь салж, тэр ээжийнхээ хамт Оттава хотод бага насаа өнгөрөөсөн байна. Тэр Канадын одоогийн Ерөнхий сайд Жастин Трюдогийн хамт дунд сургуульд сурч байсан ба Эшбери коллежид мөн боловсрол эзэмшсэн. Өсвөр насандаа теннисээр хичээллэн, өсвөрийн шилдэг тоглогч хүртэл болж байв.

Мэттью 15 настай байхдаа Оттавагаас Лос Анжелес руу нүүн, аавтайгаа хамт амьдрах болж, мөн жүжигчнээр суралцаж эхэлжээ. Тэр сургуулиа төгсөөд "Хоёр дахь боломж" олон ангит кинонд Чаз Расселын дүрд тоглосон ба дараа нь 1988 онд "Жимми Ридоны амьдралын шөнүүд" киногоороо дэлгэцийн томоохон гараагаа эхэлж байжээ[1].

Лос-Анжелесийн Гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Брайан Хамфри  хэлэхдээ, усанд живсэн хүнийг аврах яаралтай дуудлага бямба гаргийн 16:07 цагт 911-т ирсэн, гэхдээ хэн живсэн гэдэг нь тодорхойгүй байна гэлээ. Мөн Лос-Анжелесийн цагдаагийн ажилтан Дрэйк Мэдисон хохирогчийн нэрийг хэлээгүй боловч 50 гаруй насны эрэгтэй хүн амиа алдсан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа 16:10 цагт эхэлсэн бөгөөд уг хаяг нь М.Перригийн хаягтай таарч байсан гэжээ[2].

  1. gogo.mn. "Мэттью Перри: Намайг өнгөрөхөд олон хүн цочирдож болох ч хүн бүр гайхахгүй байх". gogo.mn. Татаж авсан: 2024-06-15.
  2. ""Найзууд" киноны од Мэтью Перри таалал төгсжээ". MONTSAME News Agency (англи хэлээр). Татаж авсан: 2024-06-15.