Jump to content

Найзууд (олон ангит кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Найзууд" киноны таних тэмдэг

Найзууд (телевизийн олон ангит кино) (англи. Friends)- зургаан найзын амьдралын түүхийг өгүүлдэг Америкийн ситком (англи. situation comedy, sitcom) юм. Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн шилдэг инээдмийн цувралуудын нэг гэж хүлээн зөвшөөрөгдөж, 1990-ээд оны хамгийн алдартай төслүүдийн нэг болжээ. Продакшн өөрөө болон бүтээлч баг нь зургаан Эмми шагнал, Алтан бөмбөрцөг шагнал зэрэг олон шагнал хүртсэн.

«Найзууд» олон ангит киног «Брайт/Кауффман/Крейн продакшенс» (англи. Bright/Kauffman/Crane Productions) компани "Warner Bros. Television" студитэй хамтран продюсерлэсэн бөгөөд 1994 оны 9-р сарын 22-ноос 2004 оны 5-р сарын 6-ны хооронд Америкийн "NBC" телевизийн суваг анх нэвтрүүлж үзэгчдэд хүргэсэн байна.

1994 онос 2004 он хүртэл тус кино цувралын 10 анги, нийт 236 хэсэгтэй зураг авалт хийсэн байна. Энэ нь дэлхийн янз бүрийн улс орнуудад маш амжилттай үзүүлж, олон шүтэн бишрэгчтэй болсон юм.

Зохиолын үйл явдал[засварлах | кодоор засварлах]

Зохиолын үйл явдал ихэвчлэн Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт цувралын зураг авалттай ижил хугацаанд буюу 1994-2004 онд өрнөдөг байна.

Энэхүү цуврал нь зургаан найзын амьдралыг харуулдаг юм: "аавын хайртай охин" Рэйчел Грин (Женнифер Энистон); цэвэрч тогооч Моника Геллер (Кортни Кокс); оффисын ажилтан Чандлер Бинг (Мэттью Перри); секс болон хоолонд хэт автсан, энгийн сэтгэлгээтэй дүрээ хүлээж буй жүжигчин Жой Триббиани (Мэттью ЛеБлан); салсан палеонтологич Росс Геллер (Дэвид Швиммер); хиппи массажчин, дуучин Фиби Буффэ (Лиза Кудроу-Штерн).

Ашиг орлого[засварлах | кодоор засварлах]

"Найзууд"-н гол дүр болох 6 жүжигчин цувралын сүүлийн 2 бүлгийн анги тус бүрт 1 сая долларын хөлсөөр тоглож байсан. Үзэгчдийн хувьд "хэзээ ч үзсэн, уйддаггүй" гэх тодотголтой тус цуврал одоо ч гол дүрийн уран бүтээлчдэдээ багагүй ашиг (жилд 20 сая доллар орчим) авчирдаг хэвээр. Цувралыг бүтээгч "Warner Bros" компани зөвхөн "Friends" цувралаар жилдээ 1 тэрбум доллар олдог гэх судалгаа бий.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]