Jump to content

Дэвид Швиммер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэвид Швиммер

Дэвид Лоуренс Швиммер (англи. David Lawrence Schwimmer; 1966 оны 11-р сарын 2-нд Нью-Йорк хотод төрсөн) — америкийн жүжигчин, найруулагч бөгөөд продюсер. 1994-2004 оны "Найзууд" олон ангит киноны Росс Геллерын дүрээр олонд танигдсан. Мөн энэхүү киноны цувралын зарим ангиудын найруулагчаар ажиллсан байна.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Түүний эцэг эх хоёр нь хуульч Артур Швиммер, Арлен Колеман-Швиммер нар юм. Тэрээр хоёр нас хүртлээ Лонг-Айлендын Валли Стримд амьдарч байжээ. Дараа нь гэр бүл нь Калифорниа мужийн Лос Анжелес руу нүүжээ.

Дэвид нэг эгчтэй, эцэг эх нь Еврей гаралтай, ээж нь хуульч байв. Дэвид Швиммерыг 10 настай байхад гэр бүл нь Лос Анжелес хотод суурьшиж, Дэвид хамгийн анх сургуулийнхаа “Үнсгэлжин” жүжгийн Еврей хувилбарт үнсгэлжингийн загалмайлсан эхийн дүрд тоглосон гэдэг.

Найзууд цувралын продюсер Кевин Брайт Дэвид Швиммерыг бодож Россын дүрийг бүтээсэн гээд түүнээс энэ дүрд тоглохыг тасралтгүй гуйсны эцэст Дэвид зөвшөөрч, “Найзууд” цуврал дэлхийд алдартай цуврал болж, Дэвид ч хүссэн амжилтандаа хүрсэн учраас “Найзууд” цувралын 236 ангид тогложээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]