Jump to content

Мюнхений хядлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэрэг болсон байр

Мюнхений хядлага (Англи: Munich massacre)- Баруун Германы Бавари мужийн Мюнхен хотод зохиогдсон 1972 оны Зуны олимпын үеэр 1972 оны 9-р сарын 5-нд Палестины Хар есдүгээр сар бүлгийнхэн Израилын тамирчин, дасгалжуулагч 11 хүнийг барьцаалж, улмаар бүгд амь үрэгдсэн (мөн Германы цагдаагийн нэг албан хаагч амь алдсан) эмгэнэлт явдлыг хэлдэг. Барьцаалагчид Израилын шоронд хоригдож байсан 234 хоригдол[1], мөн Германы шоронд хоригдож байсан, тус улсын Улаан Армийн Фракцыг үндэслэгчдийг (Андреас Баадер, Улрике Майнхоф) нарыг суллах шаардлага тавьж байв[2]. Тэд уг ажиллагаагаа 1948 онд Хагана буюу Британийн ивээл дэх Палестины парламентын шийдвэрээр цөлөгдсөн Христ итгэлт арабчуудын 2 тосгоны нэрээр "Икрит ба Бирам" хэмээн нэрлэж байв[3].

“Олон улсын Олимпын хороо Палестин улсыг спортын их наадамд оролцох хүсэлтээ илэрхийлсний хариуд татгалзсан гэдгийг бид 7-р сарын 13-ны өглөө Ром хотод байхдаа мэдээд энэ санааг сэдсэн. Палестин гэж улс энэ дэлхий дээр байхгүй гэсэн хариуг тэгэхэд өгсөн байдаг юм. Тэгвэл бид ийм улс дэлхий дээр байдаг гэдгийг хүн төрөлхтөнд харуулаад орхиё л доо гэжээ. Барууны улс, орнууд тэр үед Палестин гэдэг улс огт байхгүй мэтээр ярьж байлаа. Тэгвэл бид Олимпын тоглолтыг үзэж суугаа 500 сая хүнд тийм улс байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон” гэж тэрхүү барьцаалалтыг зохион байгуулагчдын нэг Дауд хожим дурсжээ.[4].

Палестины Хар есдүгээр сарын 11 гишүүн Олимпын тосгонд нууцаар нэвтрэн Израилын тамирчин, дасгалжуулагч 11 хүнийг байрлаж байсан байранд нь барьцаалсан байна. Тэд Израилын тамирчдыг барьцаалснаа зарлан Израил ба ХБНГУ-ын шоронд хоригдож байгаа палестины хоригдлуудыг суллах шаардлага тавьсан байна. Баруун Германы цагдаа болон тусгай хүчнийхэн барьцаалагч нарын байсан байрыг бүслэн хаасан байна. Энэ үед Изриалын нууц алба болох Моссад алан хядагч, барьцаалагчидтай тэмцэх тусгай бүлгийг байшинд нэвтрүүлэн тусгай ажиллагаа явуулахыг Баруун Германы талд санал болгожээ. Гэвч баруун Германы тал саналд татгалзсан хариу өгч барьцаалагч нарын шаардлагыг биелүүлэхгүй байх шийдвэр гарган өөрийн тусгай хүчний хүчээр барьцаалуулагч нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Тэднийг чөлөөлөх үед 11 барьцаалагчийн 8-ыг устган 3-ыг баривчилсан бөгөөд барьцаалуулагч нарыг амьдаар нь аварч чадаагүй ба тусгайн 1 ажилтан амь үрэгдэн хохирчээ. Ерөнхийдөө аврах ажиллагаа бүрэн бүтэлгүйтэж дууссан нь Баруун Германы тусгай хүчний бэлтгэл маш хангалтгүй муу байсныг харуулсан байна. Халдлага үйлдэгсэд хотхонд нэвтрэхдээ Германы нео-нацистуудаас туслалцаа авсан гэдэг[5]. Амжилтгүй болсон аврах оролдлогын үеэр "Хар есдүгээр сар"-ын 8 гишүүний 5 нь цагдаагийнхний суманд өртөж алагдсан. Амьд үлдсэн 3 барьцаалагч баривчлагдсан ч Хар есдүгээр сарынхан Люфтханзагийн онгоцыг барьцаалсан хэрэг гарч, тэрхүү гурван алан хядагчийг Баруун Германы тал суллахаас өөр аргагүй болсон түүхтэй.

Энэхүү эмгэнэлт явдлаас сургамж авсан Израил үүнээс хойш алан хядагч барьцаалагч нартай хэзээ ч тохиролцоо хийхгүй, харин ийм үйлдэл бүхэнд түүнийг зохион байгуулсан алан хядагч нарыг устгах болохоо албан ёсоор мэдэгдэсэн байна. Израил Моссадын тусгай хүчний бэлтгэлийг сайжруулан алан хядагч нартай тэмцэн өшөө авах тусгай хэсгийг маш нууцаар зохион байгуулссан байна. Үүнээс хойш Палестиныг чөлөөлөх байгууллага болон бусад Арабын салан тусгаарлах байгууллагуудын эсрэг тэд нарын удирдагч, барьцаалалтыг зохион байгуулагч, оролцогч нарыг аль ч улсын нутаг дэвсгэрт байсан хамаагүй устгах үйл ажиллагаануудыг хийж эхэлжээ. Палестины тал Изриалын талд олон улсын түвшинд шахалт учруулах зорилгоор Изриалын иргэний агаарын нисэх компаниудын онгоцуудыг удаа дараалан барьцаалж эхэлсэн байна. Үүний хариуд Израилын Моссад түүнийг зохион байгуулагч нарыг Иордан, Египет, Ливи, Франц, Швед болон бусад улсуудад алах олон удаагийн тусгай ажиллагаануудыг нууцаар зохион байгуулжээ. Эдгээрийг тухайн улсын эрх баригч нарт мэдэгдэлгүй хуурамч бичиг баримт ашиглан зохион байгуулж байсан нь тухайн аллагыг мөрдөн шалгалтаар илрэн түүнд оролцогч нарын заримыг баривчилсан нь дэлхий даяар ихээхэн шуугиан тарьжээ. Түүнчилэн Моссад Шведэд аллага хийхдээ тус улсын иргэн болсон энгийн иргэнийг алан хядагчтай андууран устгасан нь бүүр байдлыг хүндрүүлсэн ба Канад болон бусад улсууд өөрийнх нь гадаад паспортууд яагаад Израилын иргэдэд хуурамчаар олгогдсон байсан тухай албан ёсны асуулгыг Израилын Гадаад явдлын яаманд албан ёсоор тавьсан байна.

барьцаалуулалтын эхэнд буудуулсан
нисдэг тэрэгний зүүн талд буудуулж ба гранатанд өртсөн
Тэд нарыг суух команд өгсөн байна:
нисдэг тэрэгний баруун талд буудуулсан
Тэд нарыг суух команд өгсөн байна:
агаараар дайрах үед буудуулсан
  • Антон Флиегербауэр, Германы цагдаагийн офицер
Германы цгадаа нарт буудуулсан палестинчууд
  • Луттиф Афиф ("Исса")
  • Юсуф Наззал ("Тони")
  • Афиф Ахмед Хамид ("Паоло")
  • Халид Жамал ("Салах")
  • Ахмед Чик Тхаа ("Абу Халла")


  1. ↑ Reeve, Simon (22 January 2006), Olympics Massacre: Munich – The real story, The Independent, Эх хувилбараас архивласан: 16 Гуравдугаар сар 2012, Татаж авсан: 3 March 2012
  2. ↑ Fleisher, Malkah (22 July 2012). ""Baffled" Bob Costas to Call Own Minute of Silence During Olympic Broadcast for Slain Israeli Team". The Jewish Press. Эх хувилбараас архивласан: 3 Гуравдугаар сар 2016. Татаж авсан: 23 July 2012.
  3. ↑ Terrorism: A Global Scourge – Google Livres. Books.google. Татаж авсан: 7 June 2010.
  4. ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2012-10-09. Татаж авсан: 2014-04-24.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. ↑ Latsch, Gunther; Wiegrefe, Klaus (18 June 2012), Files Reveal Neo-Nazis Helped Palestinian Terrorists, Spiegel Online