Мөнгө солих автомат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Мөнгө солих автомат (Праг)
Зорчих тасалбарын автомат болон мөнгө солигч (Мюнхен)

Мөнгө солих автомат гэдэг нь бэлэн мөнгийг аваад оронд нь өөр хэлбэрийн бэлэн мөнгийг буцаан гаргаж өгдөг автоматыг нэрлэнэ. Ингэж мөнгө солихдоо тухайн автоматыг эзэмшин ажиллуулагч нь тодорхой хэмжээний хураамж авдаг.

Мөн түүнчлэн валют солих автомат байх ба ийм төрлийн автоматаар гадаадын мөнгөн тэмдэгтийг (цаасан мөнгө) өөрийн орны мөнгөн тэмдэгтээр солино. Валют солих автомат нь хэрэглэгч банкны ажлын бус ч мөнгөн тэмдэгтийн солилцоо хийх боломжийг олгодог. Гадны орнууд энэ төрлийн автоматыг нисэх онгоцны буудлууд болон томоохон галт тэрэгний зогсоол дээр байрлуулсан байх нь элбэг.

Олон улсад ашиглаж болох банкны карт болон мөнгөний автомат нь сүүлийн жилүүдэд мөнгө солих автоматын хэрэгцээг ихээхэн шахаж байна.

Задгай мөнгөний солих автоматыг банкнаас бусад газрууд буюу үйлчилгээнд ихээр ашигладаг. Зөвхөн задгай мөнгө солиж өгөх бус цаасан мөнгө байхгүй тохиолдолд төлбөрийг задгай мөнгөөр төлөх боломжийг бас олгоно. Тиймээс ихэвчлэн тоглоомын газар, автомашины зогсоолын төлбөрийн автомат тааралдана. Задгай мөнгөний автомат нь зөвхөн дотоодын мөнгөн тэмдэгтийг задгай мөнгөөр солидог.