Автомат

Трамвай доторх зорчих тасалбарын автомат
Галт тэрэгний буудал дээр тавигдсан кафены автомат

Автомат гэдэг нь машин бөгөөд тодорхой үйлдлийг бие даан (автоматаар) гүйцэтгэдэг. Автоматик гэдэг нэр томъёо нь тодорхой хэрэгсэлийг нэрлэх ба энэ нь тодорхой процессийг удирдах болон тохируулна.

Автоматжуулалт мөн л адилхан техникийн процессийг бие даан тогтоосон төлөвлөгөөний дагуу эсвэл тогтоосон төлөв байдлын дагуу гүйцэтгэнэ. Автоматжуулсан процесс болон автоматын ерөнхий зарчим нь өргөн хүрээтэйгээр өдөр тутмын хэрэгцээ болон техникт хэрэглэгдэж байна. Хамгийн энгийн хүн бүхний мэдэх автоматын тоонд жишээ нь жорлонгийн усны татуурга орно. Түүнээс гадна энэ төрлийн автоматжуулсан процессийн тоонд автомашины хурдны автомат хайрцаг орох ба энэ төрлийн хурдны хайрцаг нь тухайн үеийн ачаалал болон явах хурднаасаа хамааруулан өөрөө харьцаагаа сонгон араагаа солидог.

Автомат, робот хоёрыг ялган тодорхойлсон тодорхойлолт байдаггүй учир нь улс бүр өөр өөрөөр тодорхойлдог.

Хэлний хэрэглээ[засварлах | кодоор засварлах]

Автомат гэдэг нь латинаар automatus „өөрийн дураар, өөрийн хөтлөгчөөр үйлдэх“, эртний грек хэлээр αὐτόματος automatos „өөрөө үйлдэгдэх“, autos- „өөрөө“, men- гэсэн үгийн үндэс нь „бодох, хүсэх“ гэсэн утга илэрхийлнэ.[1]

Өдөр тутмын хэлний хэрэглээнд автоматыг ихэнхдээ бараа бүтээгдхүүн өгөх үүрэгтэйгээр эсвэл энгийн үйлчилгээний зориулалттай машин техникээр хэрэглэх ба үүнд жишээлбэл тоглоом-, мөнгөний-, мөнгө солих- болон худалдаа хийх зориулалттай автомат зэрэг орно.

Ярианы хэлэнд автоматик буюу автоматийг ихэвчлэн:

  • Мэргэжлийн хэллэгт тодорхой төхөөрөмж болон аггрегатын хүний оролцооны хамаатай үгийг орхин бие даасан үүрэг гүйцэтгэхийг хэлнэ. Жишээлбэл:
  • өгөгдөл оруулахад тогтоосон функцийн дагуу гүйцэтгэл хийх машин (жишээ нь: автоматик залгагч)
  • төлөв байдлын хувиралтаас хамааран албан хүчээр хариу үйлдэл хийлгэх

Техникт[засварлах | кодоор засварлах]

Техникийн салбарт автоматикийг кибернетикийн процесс гэж авч үздэг. Техникийн шинжлэх ухааны салбарууд болох механик инженерчлэл, зарим тохиолдолд физик, цахилгаан техник, геодезид гэх мэтэд автоматаар гүйцэтгэх процессийг хөгжүүлэн технологи болон төхөөрөмжийг:

  • ажилчдын цалин хөлсийг аль болох хэмнэхийн тулд эсвэл ажилчдын орон тоог цөөлөн үйлдвэрлэл явуулах
  • алдааг багасгах (хүний алдаатай үйлдлийг багасгах) жишээ нь аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэлд хэрэглэх мэдээллийн санд,
  • тооцооллын хурдыг нэмэгдүүлэх (жишээлбэл: тооцоолох техник болон ЦМБ
  • өндөр нарийвчлалтай болгох (жишээ нь: багаж хэрэгслийн суурь машин, автомашины үйлдвэрлэлд робот ашиглах)
  • хүнд гэмтэл хохирол учруулахаас сэргийлэх
  • эсвэл бусад ашигтай талуудыг бий болгох

Энэ үүднээс авч үзвэл бүх техникийн тохируулагчид нь автомат бөгөөд эд анги болон програмын бүтцийн дараалал нь дээрх процессийг гүйцэлдүүлэх үндсэн үүрэгтэй учир.

Автоматын хөгжлийг автоматжуулах техникээр авч үзэн судалдаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Лавлаxууд[засварлах | кодоор засварлах]

  1. Клуге-Үгийн гарал зүйн толь (герман хэлний) 1999 S. 69