Jump to content

М1 Абрамс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
М1 Абрамс
ТөрөлБайлдааны үндсэн танк
Гарал үүслийн газарАмерикийн Нэгдсэн Улс
Үйлчилгээний түүх
Хэрэглээнд1980–одоо
ХэрэглэдэгХэрэглэгчид
Дайн
Үйлдвэрлэлийн түүх
Зохион бүтээгчChrysler Defense (одоо General Dynamics Land Systems)
Зохиогдсон1972–1976
ҮйлдвэрлэгчLima Army Tank Plant
Нэгж үнэМ1А1: $4.3 сая (дотоодын үнэ, FY1989) (~$10.66 сая, FY2023)[1]
М1А2 SEPv3: $24 сая (экспортын үнэ, FY2022)[2]
Үйлдвэрлэлд1979–одоо
Үйлдвэрлэсэн тоо2017 оны байдлаар ойр. 10,300[3]
ХувилбаруудХувилбарууд
Үзүүлэлт
ЖинМ1: 54 тонн[4]
М1А1: 57 тонн[4]
М1А1 SA: 61.3 тонн
М1А2 SEPv2: 64.6 тонн
М1А2 SEPv3: 66.8 тонн[5]
УртБуу урагш: 32.04 фут (9.77 м)[6]
Их биеийн урт: 26.02 фут (7.93 м)
Өргөн12 фут (3.66 м)[6]
Өндөр8 фут (2.44 м)[6]
Бүрэлдэхүүн4 (командлагч, жолооч, чиглүүлэх бууч, сумлагч)

Elevation+20° / −10°[4]
Traverse9 секунд/360 градус[4]

ХуягХосолмол хуяг
Үндсэн
зэвсэг
М1: 105 мм Л/52 M68A1 винтовтой буу (55 сум)
М1А1+М1А2: 120 мм Л/44 М256 толигор цооногтой буу (40 сум)
Туслах
зэвсэг
1 × 0.50 калибр (12.7 мм) M2HB их пулемёт 900 сум
2 × 7.62 мм (.308 инч) M240 пулемёт (10,400 сум)
ХөдөлгүүрHoneywell AGT1500 олон түлштэй турбин хөдөлгүүр
1,120 кВт
Чадал/жин20.05 кВт/т - 17.74 кВт/т
АрааAllison DDA X-1100-3B
Зөөллөгч пүршМушгих төмөр туйван пүрш
КлиренсМ1, М1А1: 0.48 м (1.6 фут; 19 инч)
М1А2: 0.43 м (1 фут 5 инч)
Түлшний багтаамж1,909 литр
Туулах
зай
М1А2, зам: 265 бээр (426 км)
Шороон зам: 93–124 бээр (150–200 км)[7]
Дээд хурд М1А1, кам: 45 бээр/ц (72 км/ц);
М1А2, зам: 42 бээр/ц (67 км/ц);
Замгүй газар: 25 бээр/ц (40 км/ц)[7]

М1 Абрамс (Англи: M1 Abrams) нь АНУ-ын 3-р үеийн гол байлдааны танк юм. Энэ танкийг Крайслер компанид зохион бүтээж, Лимагийн Танкийн компани ба Детройтын Танкийн компанид хамтран үйлдвэрлэдэг. Нийт 9000 гаруйг үйлдвэрлээд байна. Нэг бүрийн үнэ 6.2 сая ам. доллар.

Дэлхийн 2-р дайны үед Зөвлөлт болон Герман хоёр улс нь танк үйлдвэрлэлээрээ тэргүүлж байсан. Үүний жишээ нь "Сонгодог улаан" цолтой Т-34 дунд оврын танк, "Үхлийн аварга" Барс загварын хүнд танкнууд юм. ЗХУ болон Германы танктай, АНУ-ын Дэлхийн 2-р дайнд ашигласан танкнууд харьцуулалтгүй байсан. Тэр ч байтугай АНУ-ын армийн М4 загварын танк нь "шатамхай асаагуур" гэдэг хочтой байжээ. Дэлхийн 2-р дайн дууссаны дараа домогт дунд болон хүнд оврын танк гэх ангилал өдөр ирэх тусам бүдгэрч оронд нь байлдааны үндсэн танкны үе эхэллээ. АНУ танкаа сайжруулан судалж үргэлжлүүлэн М48 болон М60 танкнуудыг үйлдвэрлэсээр байсан ч дэлхийн шилдгүүдийн эгнээнд орж чадахгүй л байлаа.

1971 онд АНУ-ын хуурай замын арми шийдвэр гаргаж Женерал моторс болон Крайслер компаниудтай хамтран "ХМ1" шинэ төрлийн танк хийх төсөл хэрэгжүүлжээ. 10 жил судалсны эцэст 1981 оны 2-р сард АНУ-ын хуурай замын арми шинэ төрлийн танкийг шалгаж 7000 ширхэг М1 танкийг үйлдвэрлэхээр шийджээ. Түүнчлэн 2-р дайнд АНУ-ын хуягт цэргийн ангийн домогт генерал Абрамсын нэрээр нэрийджээ. Ийнхүү барууны 3 дахь үеийн танкны сор болсон бүтээл үүсч мөн М1 цувралын танкаар зэвсэглэсэн АНУ-ын арми сайн үнэлгээг авчээ. Пентагон М1 болон М2 хуягт тээвэрлэгч, "Эх оронч" агаараас хамгаалах пуужин, "Апаче" зэвсэглэсэн нисдэг тэрэг, М270 өөрөө явагч пуужин харвагч зэргийг АНУ-ын хуурай замын армийн "Таван аварга" хэмээн нэрлэжээ. М1 цувралын танк нь өнөөдрийг хүртэл дээд зэрэглэлд тооцогдох маш олон дэвшилтэт технологийг хэрэглэсэн: Үүнд, М1 нь хамгийн анхны 1500 морины хүчтэй мотортой байлдааны үндсэн танк, мөн хамгийн анхны чобхам хуяг ашигласан 3 дахь үеийн танк, бас хамгийн анхны байлдааны системээр тоноглогдсон танк юм. 1999 оноос 2001 он хүртэл 3 жилийн хугацаанд алдарт DMS олон улсын зэвсэг шүүмжлэгчдийн байгууллагаас М1 танкны хамгийн сүүлийн үеийн М1А2Sep загварыг дэлхийн шилдэг танкны жагсаалтын 2-р байранд жагсаажээ. Энэ нь М1 нь Оросын Т-90МС танкны дараа жагсаж байна гэсэн үг юм.

  1. "The Army's M1 Tank: Has It Lived Up To Expectations?". Project On Government Oversight (Америк-англи хэлээр). 1990-01-01. Татаж авсан: 2026-06-25.
  2. Мизоками, Кайл (2021-07-15). "Poland Just Bought America's M1 Abrams Tank. That's Ironic". Popular mechanics. Архивласан огноо 2021-07-22.
  3. "M1A2 Abrams". Deagel. Эх хувилбараас архивласан: 2017-12-13. Татаж авсан: 2026-06-25.
  4. 1 2 3 4 Hunnicutt 2015, х. 306.
  5. "ASAALT Weapon Systems Handbook 2018" (PDF). Office of the Assistant Secretary of the Army (Acquisition, Logistics and Technology). Архивласан (PDF) огноо 2018-10-19. Татаж авсан: 2026-06-25.
  6. 1 2 3 "Abrams Tank Fact File for the United States Army". Америкийн Нэгдсэн Улсын Арми. Эх хувилбараас архивласан: 2013-11-15. Татаж авсан: 2026-06-25.
  7. 1 2 Фосс, Крис (2005). Jane's Armour and Artillery 2005–2006. Jane's Information Group. х. 162. ISBN 0-7106-2686-X.
 Commons: M1 Abrams – Викимедиа дуу дүрсний сан