Jump to content

Наваан-Юндэнгийн Оюундарь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Наваан-Юндэнгийн Оюундарь
 Монгол Гадаад Хэргийн Дэд Сайд
2014 оны 12 сарын 18 - 2015 оны 8 сар
 Монгол Нийтийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн
2008 – 2012
Овог нэрНаваан-Юндэнгийн Оюундарь
Төрсөн?
Монгол
Улс Монгол
Нам эвсэлМонгол Ардын Нам
СургуульСэрүүлэг Дээд Сургууль,
Маастрихтын Их Сургууль

Наваан-Юндэнгийн Оюундарь 1989 онд Монгол Зөвлөлтийн хамтарсан 3 дугаар сургуулийг алтан медальтай төгсөж, 1995 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй дүүргэсэн. Нидерландын Вант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлагаар суралцаж магистрын зэргийг 1998 онд хамгаалсан.

Ажлын гараагаа Монголын үндэсний бүтээмжийн төвөөс 1995 онд эхэлж олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байгаад 2000 онд Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга болсон. 2004 онд НҮБ-ын “Биологийн төрөл зүйл”-ийн суурь конвенцийн дэд Ерөнхийлөгч, 2006 онд Швейцар улсын Женев хотноо НҮБ-ын Дундад Азийг хариуцсан зөвлөх зэрэг олон улсын байгууллагад ажилласан. 2008 – 2014 онд НИТХ-д МАН-аас нэр дэвшиж, сонгогдон Сүхбаатар дүүргийг төлөөлөн ажилласан. 2010 оноос “BlueMon” группын үүсгэн байгууллагчдын нэг бөгөөд, группын зөвлөхөөр ажилласан. 2014 оны 12 сараас 2015 оны 8 сарын хугацаанд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байна.

Олон нийтийн ажил

[засварлах | кодоор засварлах]

1996 оноос Баатарван Наваан-Юндэн санг үүсгэн байгуулсан. Наваан-Юндэн сан нь Монголчууд эх түүхээ мэдэж, өвөг дээсээ хүндлэх зарчмыг гол болгон Баатарван Наваан-Юндэнгийн үйл хэрэг, бүтээлийг сурталчилах зорилгоор олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг Түшээт хан аймгийн Хараагийн Баатарвангийн хошууны нутаг дэвсгэрт явуулж ирсэн.

1997 оноос МАН-ын дэргэдэх НАМСЗХ-ы орон тооны бус нарийн бичгийн даргаар ажиллаж, эхэлснээс хойш МАСЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, МАХН (1994 оноос)-ны хорооны гишүүн, МАН-ын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.