Jump to content

Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл

[засварлах | кодоор засварлах]

ЗХУ-тай тогтоосон найрамдал, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилготойгоор 1947 онд байгуулагдсан Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг нь 1992 оноос Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл /ННМЭ/ нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус Эвлэлийн үндсэн зорилго нь:

[засварлах | кодоор засварлах]

ОХУ болон Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн /ТУХН/ орнуудын ард түмэнтэй тогтоосон найрамдлыг бэхжүүлэх, Монгол Улсын түүх, соёл, хөгжил дэвшил, ард түмний ёс заншлыг дээрх орнуудад өргөн сурталчлах, олон нийт, хувь хүмүүсийн найрсаг, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын төр, засгийн дотоод, гадаад бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэхэд олон нийтээр дамжуулан хувь нэмэр оруулах явдал юм.

ННМЭ-ийн үйл ажиллагааны чиглэл нь:

[засварлах | кодоор засварлах]

ОХУ болон ТУХН-ийн орнуудын ижил төрлийн байгууллага, үйлдвэр, аж ахуйн газруудтай холбоо тогтоох, хамтран ажиллахад зуучлан туслах; ОХУ, ТУХН-ийн орнуудын болон Монголын Өдрүүдийг харилцан зохиох,түүхэн тэмдэглэлт ойг хамтран тэмдэглэх; ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөх, дипломын дараах сургалтанд хамруулах, мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургууль төгсөгчдийн диплом, бичиг баримтыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнд нийцүүлэн баталгаажуулах; Орос хэл болон ТУХН-ийн орнуудын хэлийг монголын олон нийтэд сургах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх; Орос, Зөвлөлтийн дуу дуулаачдын уралдаан, харилцаат орнуудын болон Монгол орны тухай асуулт-хариултын тэмцээн, радио телевизийн нэвтрүүлэг зэрэг нийтийг хамарсан соёл-сурталчилгааны арга хэмжээнүүдийг зохион явуулах; ОХУ болон ТУХН-ийн орнуудын ажил хэрэгч хүмүүсийн уулзалт, ярилцлага, семинарыг зохион явуулах, төрөл бүрийн үзэсгэлэн гаргаж сурталчлах; Монголын залуучуудыг ОХУ, ТУХН-ийн орнуудын их, дээд сургуульд суралцаж, мэргэжил эзэмшихэд нь тус дөхөм үзүүлэх зэрэг болно.

ННМЭ-ийн бүрэлдэхүүнд дараах нийгэмлэг, холбоод нэгдэн үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

“Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг

“Монгол-Украйн” нийгэмлэг

Монгол-Киргизийн найрамдлын нийгэмлэг

“Монгол-Беларусь” нийгэмлэг

Монгол-Узбекстаны найрамдлын нийгэмлэг

Монгол-Казахстаны найрамдлын нийгэмлэг

“Монгол-Туркмен” найрамдлын нийгэмлэг

Монгол-Оросын дайчин нөхөрлөлийн холбоо

Монгол-Оросын ажил хэрэгч хамтын ажиллагааны холбоо

ОХУ (ЗХУ)-д сургууль төгсөгчдийн “МАВСУЗ” холбоо зэрэг болно.

Мөн “Монгол-Орос” найрамдлын Нийгэмлэгийн бүрэлдэхүүнд Монгол-Тува, Монгол-Буриад, Монгол-Халимаг, Монгол-Саха, Монгол-Татарстаны нийгэмлэгүүд үйл ажиллагаагаа явуулж байна.

Хамтын ажиллагаа:

[засварлах | кодоор засварлах]

Тус Эвлэл нь Монгол Улс дахь ОХУ болон ТУХН-ийн орнуудын Элчин сайдын Яам, Төлөөлөгчийн газар, Улаанбаатар хот дахь ОШУСТөв, ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх олон улсын шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны төв, Монголын анд нөхдийн Оросын нийгэмлэг, ЗХУ-д сургууль төгсөгчдийн олон улсын зохицуулах Зөвлөл /ИНКОРВУЗ-XXI/ зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.

Тус Эвлэлийн тэргүүнээр Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж. Гүррагчаа ажиллаж байна.