Намко

Намко ХХК
株式会社ナムコ
Хууль эрх зүйн хэлбэрНамко Бандай Холдингсын эзэмшлийн охин компани
Аж үйлдвэрийн салбарАвтомат тоглоомын төв, хөгжөөнт тоглоомын хүрээлэн
Үүсгэн байгуулагдсан1955 оны 06-р сарын 01 (1955-06-01)
Дахин байгуулагдсан 2006 оны 03-р сарын 31 (2006-03-31)
Үүсгэн байгуулагчНакамүра Масаяа
Төв байрТокио, Оота, Япон
Үйл ажиллагааны бүсЯпон
Эзэмшлийн харьяалалНамко Бандай Холдингс
Салбар компаниНамко Энтерпрайсез Азиа
Шанхай Намко
Намко Америка
Намко Сайбертэйнмэнт
Намко Оперэшнз Европ
Цахим хуудасhttp://www.namco.co.jp/

Намко ХХК (Япон: 株式会社ナムコ, Кабүшики-гайша Намүко, Namco Ltd.) бол видео тоглоом зохион бүтээдгээрээ алдартай, Японы томоохон корпораци юм. 2005 оны 9 сард Бандай компанитай нэгдсэнээр 2006 оны 3-р сарын 31-ээс эхлэн тоглоомууд нь Намко Бандай Гэймз гэх нэртэйгээр худалдаанд гарах болсон. Намко нь автомат тоглоомын төв болон хөгжөөнт тоглоомын хүрээлэнгийн үйл ажиллагаагаа дотооддоо үргэлжлүүлэхийн тулд дахин байгуулагдсан. Үүний төв байр нь Токиод байдаг.