Jump to content

Намхайн Нацагням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Намхайн Нацагням нь Монгол Улсын төрийн соёрхолт инженер юм.

Н.Нацагням 1972 онд, одоогийн Дархан-Уул аймгийн Шарын голд төрсөн. Октябрийн районы 40 дүгээр дунд сургуулийг 1990 онд төгссөнийхөө дараа нэг жил Найрамдлын раойны Цахилгаан шугам сүлжээнд гуравдугаар зэргийн монтёр хийж ажлын гараагаа эхлүүлжээ. Харин  1991-1995 онд ШУТИС-ийн ЭХИС-ийг Эрчим хүчний автомажуулалт мэргэжлээр, 1995-1997 тус сургуульдаа магистрт сурч төгссөн байна. Тэрээр профессор Ч.Нацагдоржийн шавь бөгөөд оройн 19 цагаас 23 цаг хүртэл тусгай програмаар хичээллэдэг байжээ. Мөн Н.Нацагням оюутан байхдаа хичээл зааж янз бүрийн автоматикийн схем зохиож, уламжлалт автоматуудын алдааг олж сайжруулах зэрэг ажлуудыг хийдэг байсан гэнэ.

Тэрээр 1997-1998 онд Баянзүрх дүүргийн Цахилгаан шугам сүлжээ компанид инженерээр ажиллаж байж. Түүнийхээ дараа 1998-2000 онд Манчестерийн Техникийн их сургуулийн магистрт сураад 2000-2007 онд Английн АLSТОМ РОWЕR СОNVERSION LTD/СОNVERTEAM компанид эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт буюу өдөөлтийн систем, тогтворжилт, реле-хамгаалалтын техник болон программ хангамжийн зохион бүтээгч инженер, 2007 онд Английн NЕС ЕlectronicsLTD компанид хүчний электроник, инвертерийн удирдлагын техник болон программ хангамж зохион бүтээгч ахлах инженер, 2007-2009 онд Английн Castle Care-Tech LTD компанид интернет, радио холбоо, дохиоллын системийн программ хангамж зохион бүтээгч инженерээр тус тус ажиллаж байгаад эх орондоо иржээ. Ирсэн даруйдаа буюу 2009 оны зургадугаар сараас “Намхайннацагням” ХХК байгуулан захирлаар нь ажиллаж байна.

Инженер Н.Нацагнямын зохион бүтээсэн реактив чадлын автомат болох NaNyam_АХ12 бүтээлийг бүх станц, дэд станцад суурилуулж реактив чадлын асуудлаа шийдсэнээр манай эрчим хүчний систем ОХУ-аас салж бие дааж найдвартай, тогтвортой ажиллах боломж нээгдэж байгаа аж. Мөн эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болсоноор олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарах гэнэ. Энэ талаар дээр дурдсан ажлын хэсэг “ОХУ-д жил бүр төлдөг (355 сая кВтЦаг * 152 төгрөг)=54 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Харин өнөөгийн ТЭЦҮ болгон реактив чадлын шингээлт болон үйлдвэрлэлийг үл тооцдог тул бид шинээр зуун цахилгаан станц байгуулсан ч ОХУ-ын хараат байна. Харин Н.Нацагнямын зохион бүтээсэн реактив чадлын автомат болох NaNyam_АХ12 нь энэ хараат байдлаас бүр мөсөн тасдах боломжтой юм. Үүний үр дүнд жил бүр 54 тэрбум төгрөгийг хэмнэхээс гадна манай эрчим хүчний систем янз бүрийн доргилт аваарын үед найдвартай ажиллах боломжтой болно.

  • 2013 Шинжлэх ухааны салбарын "Технологийн дэвшлийн шагнал"
  • 2013 Төрийн соёрхол
  • 2015 Үндэсний бүтээмжийн шагнал