Нар сарны тэврэлт

Өмнөд Солонгосын МBC телевиз Нар сарны тэврэлт (сол. 해를 품은 달; Англи: The Moon Embracing the Sun) гэх орчуулгийн нэртэй 20 бүлэгт олон ангит киног 2012 онд бүтээж дэлгэцээр цацсан юм. Чусонь улсын ван (бодит түүхийн биш, зохиомол), удган эм хоёрын хоорондох нууцлаг, ээдрээт хайрын түүх вангийн ордонд өрнөнө. Тус кино сайнаар үнэлэгдэж 2012 оны буюу 48-р удаагийн Пэгсан урлагийн шагналаас шилдэг ОАК, ОАК-ны шилдэг эрэгтэй жүжигчин (Ким Сүхёнь) гэх хоёр шан авчээ.

Гол дүр[засварлах | кодоор засварлах]

  • И Хүонь (이훤) вангийн дүрд Ким Сүхёнь (김수현)
    • 15 настай Хүонь ванхүүгийн дүрд Ё Жингү (여진구)
  • Вүл (월) удган буюу Хо Ёнү (허연우) эмэгтэйн дүрд Хань Гаинь (한가인)
    • 13 настай Ёнү авхайн дүрд Ким Южон (김유정)
  • Янмүн (양명군) ванхүүгийн дүрд Чон Илү (정일우)
    • Янмүны бага насанд И Миньху (이민호)