Нацагдоржийн Батсүмбэрэл
Харагдац
Нацагдоржийн Батсүмбэрэл (1983 оны 3-р сарын 31-нд Баянхонгор аймагт төрсөн)- Монгол Улсын Их хурлын гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 2000 онд Банхонгор аймгийн 2-р дунд сургууль
- 2004 онд МУБИС-ийн Түүх нийгмийн багш мэргэжлэр бакалаврын цол хамгаалсан.
- 2006 онд МУБИС-ын Боловсролын удирдлагын магистр,
- 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан,
- 2007 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт,
- 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан,
- 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч,
- 2011-2012 онд МҮХАҮТ-д хэлтсийн дарга,
- 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2012-2013 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч,
- 2013-2016 онд МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан,
- 2016 оноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга,
- МАН-ын Бага хурлын гишүүүн, НАМЗХ- ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч,
- 2020-2024 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
- 2024 оноос УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн.
Байр суурь
[засварлах | кодоор засварлах]Н.Батсүмбэрэл гишүүн "21 аймгийн төв дээр байдаг 21 сумыг татан буулгамаар байна. 21 Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, 21 ИТХ-ын төлөөлөгч гэсэн ойролцоогоор 450 гаруй хүнийг цомхотговол эдийн засгийн болоод эрх мэдлийн төвлөрлийн хувьд өөр болно. Нийтдээ 500 гаруй дарга нарыг цомхотгоно гэсэн үг" гэжээ.