Jump to content

Нгуен Тан Дун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нгуен Тан Дун
Nguyễn Tấn Dũng
Дун 2026 онд
6 дахь Вьетнамын ерөнхий сайд
Албан тушаал хашсан
2006 оны 6 сарын 27 – 2016 оны 4 сарын 7
ЕрөнхийлөгчНгуен Мин Триет
Труон Тан Шанг
Чан Дай Куанг
ОрлогчНгуен Син Хун, Нгуен Суан Фук
ӨмнөхФан Ван Хай
ДараахНгуен Суан Фук
Вьетнамын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч
Албан тушаал хашсан
1997 оны 9 сарын 29 – 2006 оны 6 сарын 27
Ерөнхий СайдФан Ван Хай
ӨмнөхФан Ван Хай
ДараахНгуен Син Хун
Төрийн банкны дарга
Албан тушаал хашсан
1998 оны 5 сар – 1999 оны 12 сарын 11
ӨмнөхЦао Си Кием
ДараахЛе Дюк Туй
Намын Төв Хорооны Эдийн Засгийн Комиссын дарга
Албан тушаал хашсан
1996 оны 6 сар – 1997 оны 8 сар
ӨмнөхФан Диен
ДараахТруонг Тан Шанг
Нийтийн аюулгүй байдлын дэд сайд
Албан тушаал хашсан
1995 оны 1 сар – 1997 оны 8 сар
Хувийн мэдээлэл
Төрсөн1949 оны 11 сарын 17 (1949-11-17) (76 настай)
Ка Мау, Вьетнам улс (одоогийн Вьетнам)
Улс төрийн нам Вьетнамын Коммунист Нам (1967–одоо)
Эхнэр, НөхөрТран Тань Кием
Хүүхэд
Эцэг, эх
  • Нгуен Тан Ту (эцэг)
  • Нгуен Тхи Хуонг (эх)
Цэргийн алба
Харьяалал Вьетнам
Салбар Ардын Арми
Алба хаасан жил1961–1984
ЦолХошууч
Тулаан/дайнВьетнамын дайн

Нгуен Тан Дун (Вьетнам хэл: Nguyễn Tấn Dũng, 1949 оны 11 сарын 17-нд Ка Мау мужид төрсөн) нь Вьетнамын ерөнхий сайдын албыг 2006-2016 онд хашсан юм. Түүнийг 2006 оны 6 сарын 27-нд хуучин ерөнхий сайд Фан Ван Хай албаа өгөхдөө өөрийнхөө оронд нэр дэвшүүлэн, Үндэсний Ассемблейгээс томилжээ. 2011 оны Намын Их Хурлаас хойш Вьетнамын Коммунист Намдаа албан тушаалаараа 3-т эрэмбэлэгдэж байсан, шинэчлэгч үзэлт түүнийг 2016 оны 1 сард болсон Намын 12-р Их Хурлаар Намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга болон дэвшинэ гэж таамаглаж байсан боловч эсрэгээрээ Улс Төрийн Товчооны гишүүний албан тушаалаасаа огцорч, улмаар мөн оны 4-р сард Ерөнхий Сайдын албан тушаалаа ч шилжүүлсэн байна.

Нгуен Тан Дун Өмнөд Вьетнамын Ка Мау мужид төржээ. 12 насныхаа төрсөн өдрөөр тэр сайн дураараа Өмнөд Вьетнамын Үндэсний Чөлөөлөх Фронтод (хожим Вьетнамын Ардын Армид нэгдсэн) элсч, холбоо харилцаа, анхны тусламж, сувилгаа, физикчээр ажиллаж байв. Нгуен Дун Вьетнамын дайны үеэр 4 удаа шархдаж байсан бөгөөд хожим шархадсан ахмад дайчдын 2/4 зэрэглэлд багтсан. Тэрээр дайны дараа хуулийн чиглэлээр сурч, бакалаврын зэрэгтэй болжээ.

Дун 1997 оны 9 сарын 29-нөөс ерөнхий сайд болох хүртлээ тэргүүн дэд ерөнхий сайдаар ажиллаж байснаас гадна 1998-1999 онд Вьетнам Улсын Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тэрээр Вьетнамын Коммунист Намд 1967 оны 6 сарын 10-нд элсч, намын 8, 9, 10-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан[1].

Тэрээр 1945 оны 8 сарын хувьсгалаас хойш төрсөн, Вьетнамын анхны удирдагч бөгөөд тус улсын хамгийн залуу ерөнхий сайд (57 настайдаа ерөнхий сайд болсон) юм.

2007 оны 7 сарын 25-нд түүний нэрийг Коммунист Намаас ерөнхий сайдад дахин нэр дэвшүүлж сонгосон[2].

  1. Nhan Dan, "Nguyen Tan Dung elected new Prime Minister", June 27, 2006.
  2. "Vietnam's prime minister confirmed for new five-year term : Asia World". Эх хувилбараас архивласан: 2007-10-11. Татаж авсан: 2010-10-12.
 Commons: Нгуен Тан Дун – Викимедиа дуу дүрсний сан
Өмнөх
Фан Ван Хай
Вьетнамын ерөнхий сайд
2006-2016
Дараах
Нгуен Суан Фук