Нуклеолус

Нуклеолус( олон тооны нэр: nuclioli) нь рибосом үүсгэдэг Эукариот эсийн хэсэг юм. Өндөр нягтшилтай микроскопоор харахад нуклеолус нь Эсийн бөөм доторх харанхуй толбо бөгөөд бөөмхөн юм. Энэ нь өтгөн РНХ-ээс болон уургуудаас бүрддэг. Мөн прокариот эсүүд рибосомтой боловч тэд эукариотуудын адил олон үүсгэгдэхгүй бөгөөд бөөмхөн байдаггүй. Эукариот эсэд ихэвчлэн нэгээс олон бөөмхөн (нуклеолус) байдаг. Бөөмхөн нь мембранаар хязгаарлагдахгүй.

Бөөмхөн нь бөөмхөнийн байгуулагч бүс (nuclioli organize region-NOR)-д үүсдэг бөгөөд энэ нь бөөмхөнийг үүсгэдэг хромосомын бүс юм. Бөөмхөний дотор рибосомууд үүсдэг. Рибосомууд нь уургийг нэгтгэдэг молекулын машин юм. Рибосомууд нь цөмийн бүрхүүлээр дамжин цитоплазм руу гадагшилдаг бөгөөд тэнд ажлаа гүйцэтгэдэг.

Бөөм нь эсийг стресст хариу үйлдэл үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд мөн дохио илрүүлэх хэсгүүдэд тусалдаг. Цөмийн үйл ажиллагааны доголдол нь хүний хэд хэдэн өвчний шалтгаан болдог.