Нутаг заах
Нутаг заах (латин. deportatio «хөөх, гаргах, явуулах») буюу цөлөх, албадан нүүлгэн шилжүүлэх - Хэн нэгэн хувь хүнийг буюу нэг хэсэг хүмүүсийг өөр улс руу болон байнга оршин суугаа газраас нь өөр ямар нэг газар нутаг руу хүч хэрэглэн хяналтын дор шилжүүлэн нүүлгэхийг хэлдэг хуулийн томьёолол юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]"Нутаг заах", "цөлөх" гэдэг хэллэг албан ёсоор 17-18-р зууны Францын эрүүгийн хуульд анх тусгай эрүүгийн этгээдүүдийг цөллөгт явуулахыг тэмдэглэх зорилгоор хэрэглэж эхэлсэн. Анх 1791 оны "Сэжигтнүүдийн тухай хууль"-ийн дагуу улс төрийн найдваргүй тэрс этгээдүүдийг Гвиана руу цөлж нутаг зааж байжээ. "Нутаг заах" нь хугацаатай буюу бүх насаар нь гэж хоёр хэсэгт хуваагддаг.
ЗХУ-д
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-д албадан гаргах нь дарангуйллын нэг хэлбэр байсан бөгөөд Зөвлөлтийн хүн ам зүйн болон үндэстний бодлогын өвөрмөц хэрэгсэл болдог байв. Албадан гаргах нь эрх баригчдын "нийгэмд аюултай" гэж үзсэн хувь хүмүүс болон бүхэл бүтэн ард түмнийг нутаг заадаг байсан юм.
Ард түмнийг нутаг заах нь иргэдийг үндэс угсаа, нийгмийн байдлаас нь хамааран ЗХУ-ын янз бүрийн бүс нутагт албадан нүүлгэн шилжүүлэхийг хэлдэг байсан юм. Нутаг заах шалтгаан болон улсын эдийн засгийн хэрэгцээнээс хамааран нутаг заах газрууд нь олон янз байжээ. Сибирь, Уралын хотууд, Казахстан, Төв Ази болон бусад нутаг юм. "Нударган баячууд"-ын зарим ангиллын хүмүүсийг Оросын төв хэсэгт ажиллаж амьдрахыг зөвшөөрдөг байжээ. Нутаг заагдсан хүмүүсийн ихэнх нь тусгай суурьшигчид болж, олон эрхээ хасуулж, цагдаад тогтмол тайлагнах шаардлагатай болж, цалингаас нь тодорхой хувийг суутгаж хэрэгцээнд нь зарцуулдаг байв. Гэсэн хэдий ч захиргааны журмаар цөлөгдсөн хүмүүсийн ангилал бас байсан; жишээлбэл, солонгосчууд Төв Азиас гадуур гарах, армид алба хаах эрхгүй байсан ч Зөвлөлтийн иргэдийн бусад эрхийг хадгалж үлдсэн.
Дайны үеийн нутаг заах явдал нь хамгийн харгис хэрцгий байсан. 1942-1945 онд Германы эзлэн түрэмгийлэлд байсан ЗХУ-ын нутаг дэвсгэрт оршин суугч ингуш, халимаг, герман, фин, Крымын татар, карачай, чечень, балкар, Месхетийн турк болон бусад ард түмэн, Зүүн Европын орнуудын иргэд, түүний дотор Оросын цагаачид, Остарбайтер гэх мэт хүмүүсийг цөлж нутаг заасан юм. 1945 оны 8-9-р сард Манжуурыг Зөвлөлтжүүлсний дараа тэндхийн хятад, япон, оросын цагаачдыг мөн цөлж нутаг заасан байдаг юм.
Орчин үед "нутаг заах" нь Үндсэн хуулиар хориотой байдаг тухайлбал: улсын хууль дүрэм зөрчсөн гадаадын иргэдийг "албадан гаргах" үйл ажиллагаа явагдаж байгаа боловч зарим оронд хэрэглэгдсэн хэвээр байгаа.
Монгол Улсад "Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай" хуулийн 37-р зүйлд гадаадын иргэдийг албадан гаргах тухай асуудал тодорхой зааж тусгасан байдаг.