Нью-Жоржиа арлууд
Нью-Жоржиа арлууд (Англи: New Georgia Islands) нь Соломоны арлуудын Баруун мужид харьяалагдах бүлэг арал юм. Гуадалканалаас баруун хойш оршино. Том арлууд нь ширэнгэн ойгоор хучигдсан, уулархаг тогтоцтой. Гол арлуудыг дурьдвал, Нью-Жоржиа, Велла Лавелла, Коломбангара (унтарсан галт уул), Гизо, Вангуну, Рендова, Тетепаре. Тэдгээр арал нь шүрэн далангаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд ийнхүү дэлхийн хамгийн том давстай усан тохой Марово тохойг үүсгэдэг.
Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди дэлхийн хоёрдугаар дайны үеэр хайргадаж, гурван өдрийг өнгөрүүлсэн Кеннеди арал гэж бий. Нью-Жоржиа арлуудын зарим арал уг дайны тулалдааны талбар болж байв.
Арлууд дээр орших томоохон суурингууд гэвэл Гизо, Мунда, Норо болно. Арлуудын аж үйлдвэрийн гол салбарууд нь ойн аж ахуй, загасны аж ахуй юм.
2007 оны Соломоны арлуудын газар хөдлөлтөөр Нью-Жоржиа арлуудын нэгэн жижгэвтэр арал болох Ранонгга Номхон далай тийш 3 метр орчим шилжиж, эргийн шугамын урт нь 70 метрээр нэмэгджээ. [1]
Арлуудын оршин суугчид Нью-Жоржиа хэлнүүдээр ярилцана.