Ню метал

Ню Металлын анхдагч "Korn" хамтлаг

Ню метал (Nu metal) нь хүнд металл хөгжмийн элементүүдийг хип хоп, альтернатив рок, фанк, индастриал метал, гранж зэрэг бусад хөгжмийн урсгалын элементүүдтэй хослуулсан, альтернатив металлын дэд төрөл юм. Ню метал нь гитарын гоцлол болон бусад хөгжмийн техникийг оролцуулах нь ховор; Энэ төрөл нь ерөнхийдөө гитарын рифф дээр суурилдаг. Ню металлын гитарчид илүү хүнд дуу гаргахын тулд доош тохируулсан долоон утастай гитар ашигладаг. Ню металын нэг онцлог зүйл гэвэл Джэйг оролцуулдаг явдал юм. Ню металлын дуулах техникд: дуулах, рэп хийх, хашгирах, архирах зэрэг орно.

1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр Pantera, Helmet, Faith No More зэрэг хамтлагууд groove metal болон альтернатив металлын хэв маягаараа Ню Металлын хөгжлийн суурийг тавьсан ба 1990-ээд оны дундуур Korn, Ню металлын анхдагч хамтлаг болсон гэж үздэг. Ню метал 1990-ээд оны сүүлээр алдартай болж, Korn, Limp Bizkit, Slipknot зэрэг хамтлаг, уран бүтээлчид цомгоо гаргаж, сая сая хувь борлогджээ. 21-р зууны хамгийн их борлуулалттай рок цомог болсон Linkin Park-ын Hybrid Theory хэмээх цомог 10 сая хувь борлуулсан үеийг Ню металлын нэр хүнд оргилдоо хүрсэн үе гэж үздэг. Гэсэн хэдий ч 2000-аад оны дунд үеээс Ню метал уналтад орж, металлкор болон олон Ню метал хамтлагууд татан буугдах эсвэл тогтсон жанраа орхиж бусад төрөл жанрыг сонгоход хүргэсэн.