Нямдоржийн Анхбаяр
Нямдоржийн Анхбаяр (1979 онд Увс аймагт төрсөн) -Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, дипломат.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]2001 он Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль төгссөн.
2004 он Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургууль Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистраар төгссөн.
Ажлын туршлага
[засварлах | кодоор засварлах]2000-2002 он УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан,
2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт,
2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе,
2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал,
2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул,
2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга,
2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга,
2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал,
2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал,
2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга.
“Тэргүүн шадар” дипломат цолтой, англи хэлний мэдлэгтэй.