Jump to content

Нямдоржийн Өсөхбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нямдоржийн Өсөхбаяр
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо (1998-11-04) 11 сарын 4, 1998 (27 насалсан)
Өндөр186 cм (6 фут 1 инч)
Алдар цол
Бөхийн цолУлсын гарьд
Улсын гарьд2025
Аймгийн арслан2018
Аймгийн харцага2017
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн1 (2025)
Шинэчлэгдсэн огноо: 2025-07-12

Нямдоржийн Өсөхбаяр (1998 оны 11-р сарын 4-нд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн) - Монгол Улсын Үндэсний бөхийн улсын гарьд цолтой бөх. 186 см өндөртэй.

Анх Сүхбаатар аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол хүртсэн. 2018 онд мөн Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн харцага М.Гансүхээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртжээ.

Н.Өсөхбаяр 2025 оны Улсын Баяр наадмаар 8 давж үзүүр түрүүнд үлдэж улсын гарьд цол хүртсэн юм. Үүнд:

  • Нэгийн даваанд – Баянхонгор аймгийн харьяат, сумын заан Н.Батзориг
  • Хоёрын даваанд – Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Б.Даваадалай
  • Гурвын даваанд- Төв аймгийн харьяат, Улсын начин Г.Ганжад
  • Дөрвийн даваанд: Хэнтий аймгийн харьяат, Улсын харцага Г.Бадрах
  • Тавын даваанд: Завхан аймгийн харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба
  • Зургаагийн даваанд: Завхан аймгийн харьяат, Улсын заан М.Лхагвагэрэл
  • Долоогийн даваанд: Ховд аймгийн харьяат, Улсын заан Б.Пүрэвсайханыг давж их шөвгийн дөрөвт тунасан байна.
  • Наймын даваанд: Увс аймгийн харьяат Дархан аварга Н.Батсуурийг давж Улсын гарьд цол хүртсэн.

Үндэсний бөхийн амжилт

[засварлах | кодоор засварлах]
Нямдоржийн Өсөхбаяр[1]
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2025 Улс 512 Аймгийн Арслан 8 Улсын Гарьд
2024 Улс 512 Аймгийн Арслан 1
2023 Улс 512 Аймгийн Арслан 3
2022 Аймаг 128 Аймгийн Арслан 7 Хурц
2021 Цуцлагдсан 512 Аймгийн Арслан 1 Ковидоос болж тэмцээн цуцлагдсан.
2020 Улс 512 Аймгийн Арслан 1
2019 Улс 512 Аймгийн Арслан 1
2018 Аймаг 256 Аймгийн Харцага 8 Аймгийн Арслан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан
  1. "Нямдоржийн Өсөхбаярын амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.