Нямтайширын Номтойбаяр
Харагдац
Нямтайширын Номтойбаяр | |
|---|---|
Номтойбаяр 2024 онд | |
| Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд | |
| Албан тушаал хашсан 2016 оны 7 сарын 8 – 2017 оны 9 сарын 7 | |
| Ерөнхий сайд | Жаргалтулгын Эрдэнэбат |
| Өмнөх | Гарьдхүүгийн Баярсайхан |
| Дараах | Аюушийн Ариунзаяа |
| Үндэсний Эвслийн тэргүүн | |
| Албан тушаалаа авсан 2024 оны 1 сарын 19 | |
| Өмнөх | Албан тушаал бий болсон |
| Улсын Их Хурлын гишүүн | |
| Албан тушаалаа авсан 2024 оны 7 сарын 2 | |
| Сонгуулийн тойрог | Хаалттай жагсаалт |
| Албан тушаал хашсан 2012 оны 7 сарын 6 – 2020 оны 6 сарын 30 | |
| Сонгуулийн тойрог | 15-р, Дорнод (2016–2020) 7-р, Дорнод (2012–2016) |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 7 сарын 2, 1978 |
| Улс төрийн нам | Үндэсний Эвсэл (2024 оноос) |
| Бусад улс төрийн харьяалал | Монгол Ардын Нам (2020 он хүртэл) |
| Төгссөн сургууль | Валпарайсо Их Сургууль HTW Berlin их сургууль Кембрижийн Их Сургууль Оксфордын Их Сургууль |
Нямтайширын Номтойбаяр нь Монголын улс төрч. АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуулийг 2001 онд Улс төрийн шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, 2010 онд ХБНГУ-ын Берлин хотын Бизнесийн удирдлага, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2012, 2016, 2024 онуудад Монгол Улсын Их Хуралд 3 удаа сонгогдсон. Мөн 2012 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд, 2016-2017 онд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг тус тус хашсан.
Төгссөн сургууль, мэргэжил
[засварлах | кодоор засварлах]- 1986-1996 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургууль
- 1996-1997 онд АНУ-ын Индиана мужийн "Interlink" хэлний институт
- 1997-2001 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургууль - Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн бакалавр
- 2001-2002 онд Үндэсний тагнуулын академийн Тагнуулын ажилтны сургалтын хөтөлбөр
- 2009-2010 онд HTW Berlin их сургуулийн Бизнесийн удирдлага, инженерингийн магистр
- 2022 онд Кембрижийн их сургуулийн Удирдлагын хөтөлбөр
- 2023 онд Оксфордын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Алтан гадас одон
- Цэргийн гавьяаны улаан тугийн одон
- Тагнуулын Ерөнхий газрын Аюулгүй байдлын төлөө - III медаль
- Спортын мастер