Jump to content

Нямын Бавуужав

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нямын Бавуужав (1950 онд төрж, 2010 оны 10-р сарын 28-нд нас барсан) - Монгол Улсын гавьяат багш цолтой зураач, сийлбэрч хүн байв.

Н.Бавуужав 1950 онд Баянхонгор аймагт төрсөн.

1968 онд Баянхонгор аймгийн Байдрагийн 10 жилийн дунд сургууль, 1972 онд УБДС-ийн зураг, шугам зургийн ангийг төгссөн.

1982 онд МУЭ-ийн гишүүн болсон.

2008 онд СХУ-ы доктор /Ph/-ын зэрэг хамгаалсан тэрээр "Монгени цогцолбор сургууль"-д зөвлөх багшаар ажиллаж байв.

  • 2000 онд “Дүрслэх урлагийн дээжис”
  • 2001 онд “Дүрслэх урлаг сургалтын арга зүй, үнэлгээ”
  • 2003 онд “Өөр хаана ч үгүй өв соёлын өлгий”
  • 2004- 2005 онд Зураг урлал I, II, III /I-III ангид үзэх/ сурах бичиг, багшийн ном
  • 2005-2006-2007 онд Дүрслэх урлаг I, II /IV-VII ангид үзэх/ сурах бичиг, багшийн ном
  • 2003 онд “Хонгор нутгийн салхи” бие даасан үзэсгэлэн
  • 2011 онд “Нутгийн салхи-II” үзэсгэлэн
  • 2012 онд “Заяа тавилан мину” дурсамж ном
  • 2015 онд “Өнө мөнхөд дурсагдах хүн” зураач Н.Цүлтэмийн тухай

ОХУ, Болгар, Герман, Куба, Польш зэрэг улсад гарсан үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож байсан.

  • 1990 онд “Алтан гадас одон”
  • 1996 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”
  • 2003 онд “Монгол улсын гавьяат багш”

2021 онд Нямын Бавуужав агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт хөшөөг нь Баянхонгор хотын Мазаалай паркт босгожээ.