Ням-Осорын Цүлтэм
Ням-Осорын Цүлтэм | |
---|---|
Төр. он | 1923 он |
Тө. газар | Монгол улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сум |
Нас бар. | 2001 оны 7 сарын 23 (78 насалсан) |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн | ![]() |
Ажил | Зураач |
Ням-Осорын Цүлтэм (1923 онд Арханай аймгийн Өндөр-Элаан суманд төрсөн-2001 оны 7-р сарын 23-нд Улаанбаатар хотод нас барсан)-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн , Төрийн шагналт зураач юм.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Багадаа хийдэд шавилан сууж бурхны шашны ном заалгасан ч гавьтай удалгүй Улаанбаатар хотод бага сургуульд орж суралцан төгсчээ. ЗХУ-д /хуучин нэрээр/ 1945-1951 онд В.И.Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургууль төгссөн. Анхны мэргэжлийн уран зураачдын нэг юм.
1971 онд “Монголын дүрслэх урлагийн тойм” сэдвээр урлаг судлалын ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.
1940 оноос Улсын төв театрт зураачаар ажиллаж зөвлөлтийн мэргэжилтэн Н.Н.Бельский, зураач Л.Гаваа нараар тайзны зураг чимэглэлийн онцлогийг заалгажээ.
Дээд сургууль төгсч ирээд уран зураг, дүрслэх урлагийн ажилд шуудран зүтгэж “Мартагдашгүй уулзалт”, “Уриа”, “Зураач Д.Манибадар”, “Ардын жүжигчин Ц.Цэгмид”, “Үхэрчин Ядамсүрэн”, “Намуун орой”, “Гол дээр”, “Талын охин”, “Чингис хаан”, “Мандухай цэцэн хатан”, “Сүлд тэнгэр” зэрэг байгаль, түүх, аж байдлын сэдэвт уран зураг, хөрөг олныг туурвин бүтээж, “Талын айл”, “Хивс нэхэгч” тосон будгийн зургаараа төрийн шагнал хүртсэн байна.
1955 онд 79Х159 харьцаатай "Талын айл" зотон тосон зураг нь Монголын урлагийн хосгүй үнэт уран бүтээлд ордог.
“Монголын урлагийн түүхэн хөгжил” “XVII зууны Монголын нэрт уран барималч Г.Занабазар”, “Монгол зураг”, “Монголын гоёл чимэглэлийн урлаг”, “Монголын уран баримал”, “Монголын уран барилга” судалгаа, сурталчилгаа ном, цомгууд бүтээж орос, англи, франц, испани хэлээр хэвлэн нийтлүүлж, өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ Герман, Болгар, Унгар, Япон, Орос улсад дэглэн дэлгэж Монголынхоо дүрслэх урлагийг дэлхийд сурталчлахад томоохон хувь нэмэр оруулсан байна.
Үр хүүхэд[засварлах | кодоор засварлах]
Ихэр хоёр хүү Ц.Энхжин, Ц.Мөнхжин, охин Ц.Нармандах нар нь Монголын нэртэй томоохон зураачид юм. Ц.Энхжин нь төрийн шагналт, Ц.Мөнхжин нь гавьяат цол хүртсэн,охин Ц.Нармандах нь урлаг судлаач болж бүгд эх орныхоор уран зураг, дүрслэх урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.
Ажил үйлс[засварлах | кодоор засварлах]
Монголын урчуудын байгууллагыг олон жил толгойлж дүрслэх урлагийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Ардын урлагийг урчуудын эвлэлийн урын сангийн бодлогод оруулж, түүнийг дэлхийд нээж өгсөн, дэлхийд Г.Занабазарыг таниулсан гавьяатай хүн ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын төв хорооны орлогч болон жинхэнэ гишүүнээр сонгогдож байсан төр, нийгэм, урлагийн том зүтгэлтэн байжээ.
Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]
“Талын айл”-77х159 см хэмжээтэй, тосон будгийн зураг.
“Нэхмэлчид”, “Борогчингийн замд”, “Буянтай ээж минь”
Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]
- Төрийн шагнал
- Урлагийн гавьяат зүтгэлтэн
- Ардын зураач
- Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.
Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]
Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн 90 насны ой тохиож байна