Jump to content

Цүлтэмийн Мөнхжин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цүлтэмийн Мөнхжин нь (1963 онд төрсөн) Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, удам дамжсан бөгөөд Ц.Энхжингийн ихэр уран зураач хүн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, Урлагийн Гавьат Зүтгэлтэн , Төрийн шагналт зураач Ням-Осорын Цүлтэмийн хүүхдүүдийн нэг юм.

Монголын нэрт зураач Цүлтэмийн ихэр хөвгүүд болох Ц. Энхжин, Ц. Мөнхжин нар эрдэмд шамдан суралцсаар 10 дугаар ангиа буюу тухайн үеийн Ерөнхий Боловсролын сургуулиа хоёулаа “Алтан медаль”-тай онц төгсөж байсан түүхтэй.

Ц.Мөнхжин нь 1976 онд ЗСБНХУ-ын Мовсква хотноо С.Г.Строгановын нэрэмжит Москвагийн Урлаг, аж үйлдвэрийн академийг зураач мэргэжлээр төгсжээ.

Уран бүтээлийн үзэсгэлэн

[засварлах | кодоор засварлах]

Ц. Мөнхжин нь 1976 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" зэрэг ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ.

2000 оноос хойш бие даасан болоод хамтарсан олон арван үзэсгэлэнд оролцоод байна.

1990 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал