НҮБ-ын өдөр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Нэгдсэн Үндэстний Байгуулллагын өдөр (НҮБ-ын албан ёсны хэлүүдээр: фр. Journée des Nations unies, хят. 联合国日, англ. United Nations Day, исп. Día de las Naciones Unidas, орос. День Организации Объединённых Наций) - 1948 оноос эхлээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дугаар чуулганы № 168 дугаар шийдвэрээр НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болсон 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын Өдөр гэж тэмдэглэж эхэлсэн.

1971 оны Ерөнхий Ассамблейн 26 дугаар чуулганаар энэ өдрийг олон улсын баярын өдөр гэж зарлаад гишүүн улс орнууддаа Төрийн баяр болгож тэмдэглэж байхыг уриалсан юм.

НҮБ-ын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга жил бүр дэлхий нийтэд хандсан илгээлт хүргүүлдэг уламжлал тогтсон юм.