Jump to content

Овъёос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Овъёос гэдэг нь Монгол хэлээр хошуу будаа, таримал хошуу будаа гэдэг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын нийгэмлэг нь хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ овъёосыг заавал хэрэглэх зохистой хүнсэнд албан ёсоор оруулсан байдаг. Овъёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. Зөвхөн хоол хүнсэндээ хэрэглэх биш бас гоо сайханыхаа хэрэгцээнд бигнүүр маск тавьж хэрэглэж болно. Эртнээс овъёосыг Грек Улсад идэж заншсан байсан бөгөөд, дундад зууны эхээр дорнод газарт тархан, тарьсан тарианы тутрага хивэгнээс ч илүүгээр элдэв төрлийн хоол хүнс хийж, эм эмчилгээний хэлбэрээр хэрэглэж ирсэн.

Монголчуудын хэрэглээ

[засварлах | кодоор засварлах]

Монголд овъёос нь хүний идэж зохих хоол хүнсний тоонд ороод удаагүй байгаа. Овъёос нь генийн болон хиймлээр гаргаж авах арганд өртөөгүй бөгөөд байгалийн цэвэр бүтээгдэхүүнд албан ёсоор тооцогддог байна. Монголчууд овъёосыг моринд тэжээл болгон өгдөг.

Овъёос нь эслэг, уургаар баялаг үр тариа бөгөөд таны бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Жингээ хэвийн хэмжээнд байлгахын тулд бодисын солилцоо сайн байх нь нэн чухал юм. Овьёосонд уураг 12%-тай байгаа нь уургаа нөхөж дэглэм барьдаг хүмүүст нэн тохиромжтой. Уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг маш сайн зохицуулдаг. Мөн овъёос нь уусдаг эслэг агуулдаг тул холестерины хэмжээг хэвийн хэмжээнд байлгаж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна хүний арьсыг залуужуулах пигментүүдийг хөгжүүлдэг байна.

В амин дэмийн агууламж 55%-тай байдаг нь элдэв төрлийн хавдар, үрэвсэл болон цусны даралтаас урьдчилан сэргийлж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байдаг. Илүүдэл жинтэй, элдэв төрлийн эм тарианы байнгын хамааралтай, хэт мах идэх донтой, сэтгэл санааны өөрчлөлттэй, арьсны элдэв өвчтэй зэрэг хүмүүсийн хоолны дэглэмд овъёосыг оруулдаг. Овъёосонд уураг 12%-тай байгаа нь уургаа нөхөж дэглэм барьдаг хүмүүст нэн тохиромжтой. Уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны тэнцвэрийг маш сайн зохицуулдаг. Мөн эмчлэн илааршуулах ид шидээрээ гүн хордлогот орсон хүмүүст хоолондоо хэрэглэхийг зөвлөдөг байна.

Фосфор 10%, кальци 30% байдаг нь ясны сийрэгжилтээс сэргийлж, хумс, үс зэргийн ургалтанд сайн нөлөөлдөг байна. Тийм учраас, тулгуур эрхтэний өвчтэй хүмүүсийн хоолны дэглэмд ч бас зүй ёсоор бичигдэж ордог байна. Цусны архаг дутагдалтай, зүрх судасны архаг хуучтай гээд олон төрлийн өвчинүүдтэй тэмцэх бүрэн боломжтой юм. Зөвхөн байгалиасаа хэрэгтэй гэсэн зүйлсээ олж авч болдогыг овъёосны энэ бүх үзүүлэлтээр харж болох нь. Овъёосонд хүний биед хэрэгтэй нүүрс ус ихээр агуулагдаж байдаг нь бие бялдарын хүч энерги нэмэгдүүлж, сэтгэл санаанд хүртэл эерэг өнгийг нэмэгдүүлдэг байна. Хамгийн гол нь, овъёос нь гайхалтай үл исэлдүүлэгч өндөр агуулдаг нь хүний биед асар дэмтэй байдаг. Бүхэл өдрийн турш эрч хүчтэй, ажлын өдрийн бүтээмж сайн, мөн өндөр ачаалал даах чадвартай болгодог тэжээлийн өндөр агууламжтай бүтээгдэхүүн юм.

Арьс арчилгаанд

[засварлах | кодоор засварлах]

Эм эмчилгээний салбарт овъёосыг олон талын хэлбэрээр ашиглаж байдаг ч, хамгийн түгээмэл нь арьсны элдэв төрлийн өвчинд өргөнөөр хэрэглэдэг. Учир нь овъёосонд агуулагдах ашигтай эслэгийн элементүүд их байдаг ба дахин нөхжих уургууд сайн ордог. Овъёос нь олон төрлийн арьсны өвчин эмгэгийг эмчилдэг.

• кремни бодис(үрчлээсийг багасгаж, тэжээл өгдөг);• магни бодис (нүүрний арьсыг толигор өнгөлөг болгодог);• сера (хумс, үс ургалтанд эерэг сайн)

Мэргэжлийн гоо заслын үйлдвэрлэлд овъёосыг төрөл бүрийн гоо сайхны тос, бигнүүр маск, шингэн түрхэц мөн гель түрхэцүүдийг хийж худалдаанд гаргадаг байна.