Ой тогтоолт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ой тогтоолт нь хүний өнгөрсөн туршлагыг оюун ухаандаа хадгалан тогтоох таних процессуудыг хэлнэ. Ой тогтоолт нь уураг тархи яаж ажиллаж байгаа мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох түүнийг хадгалагдан тогтох идэвхижих байдлын ойлголт юм гэж ой тогтоолтын физиологи үндсийг И.П.Павлов анх тайлбарласан байдаг. Ой тогтоолт бол нөхцөлт рефлекс юм.Чанарын нөхцөлт рефлекс бол ой тогтоолтын физиологи үндэс юм.

2. Ой тогтоол бол мэдээллийг хадгалах, санах, эргэн дурсах мөн туршлага явуулах чадвартай организм юм. Филосифийн уламжлал үзэл баримтлалаас ой тогтоолтыг сайжруулах хийсвэр арга хэрэглэдэг байсан бол ХХI зууны сүүл үе, ХХ зууны эхэн үеэс когнитив сэтгэл судлалын парадигм урсгалд ой тогтоолтыг авч үзсэн юм. Сүүлийн үед энэ зарчмыг баримталдаг салбарыг когнитив – неврологи гэх болсон. Мэдээллийг боловсруулж, эргэн санах процесс нь үндсэн гурван үе шатаас бүрдэнэ.

3. ДавтамжУрт хугацааны ой тогтоолт 1 сек амьдралын турш Мэдрэхүйн ой тогтоолт 1-3 сек Богино хугацааны ой тогтоол 15-30 сек Өдөөгч Марталт Биологийн хүчин зүйлсээс эсвэл антецедент үйл ажиллагаанаас шалтгаалдаг

4. Ой тогтоолт ба түүний эргэн тойронд.Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадл чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.

5. Ой тогтоолтын тухай ухагдахуунХүний уураг тархины гайхамшигт шинж чанар бол өнгөрсөн туршлаг, мэдлэг чавдараа оюун ухаандаа хадгалах сэргээн санах, танин мэдэх, төсөөлөн дүрслэн бодох явдал бөгөөд ой гэдэг нь мэдлэг дадлага чадвар эзэмших түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцөлийг ой тогтоолт бүрдүүлнэ. Сэтгэцийн нарийн процессыг ой гэнэ. Ой гэдэг нь ертөнцийн тусгалын нэгэн хэлбэр бөгөөд бодит ертөнцийн талаарх мэдээлэлийг тогтоох, хадгалах, сэргээх чадвар бүхий мэдрэлийн системийн өвөрмөц шинж юм. Хэрэв хүнд ой гэдэг гайхам сонин үзэгдэл байгаагүй бол хүмүүс бидний ой тогтоол яг л нярай хүүхдийнх шиг байх болно. Хүмүүс бид ой ухаанаа бүрэн сай ашиглаж хөгжүүлвэл 60 наслахдаа 3 дээд сургууль төгсөж 6 гадаад хэл сурж Бүрэн хэмжээний нэвтэрхий толь бичгийн зуун мянган өгүүллийг тогтоож чадна гэсэн тооцоо байдаг. Орчин үед ой тогтоолтыг сэтгэл сэдлал, анагаах ухаан, эм сэдлал, матемитик, биохими гэх мэт олон талаас нь судалж маш олон судалгаа шинжилгээ хийж баримт дүнгэлт гаргасаар байна. Ой тогтоолт Ой тогтоолт нь; Танин мэдэхүй ба суралцахуйн гол үүрэг гүйцэтгэдэг сэтгэцийн процесс юм. Ой тогтоолт бол бидний хадгалах ухаан хүн өөрт ирсэн мэдээллийг тогтоодог ба тогтоосон зүйлээ халгалдаг. Хадгалсан зүйлээ сэргээн санаж мөн өөрт хэрэгцээгүй зүйлээ тартдаг байна. Ой тогтоолтын үндсэн процесс нь • Тогтоох • Хадгалах • Сэргээн санах • Мартах Тогтоох – хүлээн авсан мэдээллийг ухамсарт тогтоох шинэ мэдлэг зан үйлийн хэлбэр хуримтлагдахын нөхцөл болно. Мэдээлэл орж ирэх процесс юм. Дотор нь зориудын ба зориудын бус гэж ангилдаг. Зориудын – Ямар нэгэн зорилгын үндсэн дээр хүч тэвчээр гарган арга барил хэргэлэн тогтоохыг хэлнэ. Үүнийг дотор нь ухамсартай тогтоох цээжлэн тогтоох гэж ангилан авч үздэг. • Ухамсартай тогтоох – тухайн зүйлийнхээ агуулга учирын олох логик холбоон дээр тулгуурлан тогтоох • Цээжлэн тогтоох – гадаад холбоос дээр тулгуурлан олон давтахад бий болно. Зориудын бус – Тодорхой зорилгогүйгээр тогтоохыг хэлнэ. Энэ нь ихэвчлэн гадаад юмс үзэгдлийн гэнэтийн нөлөө хүчтэй зочирлын улмаас үүссэн. Хадгалах – Ой тогтоолтонд хүлээн авсан мэдээллийг харьцангуй удаан хадгалах үйлийг хэлнэ. Сэргээн санах – Урьд үзсэн агуулгын идэвхжих үйл явц юм. Мартах – Урьд өмнө бий болсон мэдлэг туршлага ул мөр ой ухаанаас үгүй болохын хэлнэ. Мартахгүй бага мартахын тулд мэдлэгээ практикт байнга хэрэглэх, тогтоож буйгаа хэсэгчилэн давтах хэрэгтэйн юм. Ой тогтоолтын хэлбэр төрөл 1. Дүрслэх - Харааны, сонорын, тэмтрэх, үнэрлэх зэргээр үүсдэг ба таван мэдрэхүйн эрхтний тусламжтайгаа дүрслэх юм. 2. Үгийн ба утгын ой – агуулга, логик үгэн хэлбэртэй мэдээллийн хоорондын холбоо утганд тулгуурлан тогтоохыг хэлнэ. 3. Хөдөлгөөний – Үйл хөдлөл хөдөлгөөнийг тогтоох. 4. Сэтгэлийн хөдөлгөөний ой – Эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлийг тогтоох


6. Ой тогтоолтын физиологийн үндэсОйн физиологи үндэс нь уураг тархи яаж ажиллаж байгаа, мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох ба хадгалагдан тогтох идэвхжих байдлын тухай ойлголт юм. И.П. Павлов “Мэдрэлийн түр холбоо авцалдаа бол агуусны ертөнцөд болон бидэнд байгаа физилогийн хамгийн боловсронгуй үзэгдэл мөн” гэж тодорхойлсон. Эрдэмтэд ойн процесс явагдах үндсийг тайлбарлах гэж хэд хэдэн төвшинд судалгаа хийж үзсэн. Физиологийн талын үндэс бол дээд мэдрэлийн үйл ажиллагааны зүй тогтлын тухай И.П.Павловын сургааль нь уг чанартаа субъектэд хувийн туршлага бий болох физиологи онол юм. Өөрөөр хэлбэл нөхцөлт рефлэкс нь ойн физиологи үндэс болно. Сэтгэл зүйн талын үндсэнд мэдрэлийн эсүүдийн нийлэмж (ассоциация) багтана. Нийлэмжийг энгийн нарийн төвөгтэй нэж авч үздэг. Биохимийн талын үндэс байна гэж олон эрдэмтэд үздэг. Энэ бие махбодид явагдах уургийн био нийлэгжилт ба цаашдаа элдэв исэлдэлт, илчлэг зарцуулах, эс үржих хуваагдах процесст чухал нөлөө үзүүлдэг.

7. Ой тогтоолтын үндсэн процесс Ой тогтоолт нь хүний үйл ажиллагааны буюу хөдөлмөрийн хувьд тодорхой нарийн процесс юм.Процессын хувьд хөдөлгөөнтэй, хөгжилтэй бас олон янз байдаг. Ойн үндсэн процесст тогтоох, сэргээн санах, таних бас мартах ажиллагаа орно.

8. 1. Сэргээн санах нь хэзээ хэрэгцээ болох үедээ гарган санах процесс юм. Бас хэрэггүйг мартан, илүү хэсгийг ялгах гээд л бидний уураг тархи маш олон зүйлийг хийдэг юм. Урьдын мэдлэгийг хөнгөн шуурхай бөгөөд идэвхтэй үйл ажиллагаанд оруулдаг өвөрмөц процессын нэг төрөл ньсанаанд буулгах ой юм.

2. Таних гэдэг нь нэг төрлийн сэргээн санах юм. Танихын тулд сэтгэн бодох , ажиллах эрэгцүүлэн ухаарах зэрэг сэтгэцийн нарийн үйл ажиллагаа нэгэн адил шаардагдана.

3. Мартах нь ой ухаанд хадгалах сэргээн санах дэртгал бий болгохын эсрэг боловч зарим үед уураг тархины хэрэггүй мэдээллээс чөлөөлөхөд тус болдог байна. Урьд нь бий болосн мэдлэг туршлага ул мөр замхран арилж ой ухаанаас үгүй болохыг мартах гэнэ. Мартах нь уураг тархины дээд гадарт бий болсон сааталтай салшгүй холбоотой юм.

9. Ой тогтоолтын төрөл анги Ой тогтоолт нь хүний бүхий л үйл ажилгаанд оролцдогийн хувьд олон төрлөөр илэрдэг байна. Тогтоох идэвх чармайлт оролцсон байдлаар нь ой тогтоолтыг ангилж болно. Бас зорилгын байдлаар нь санамсаргүй ба ухамсартай ой гэж хуваана. Ойг дотор нь дүрслэх ой, үгийн ба утгын ой, хөдөлгөөнийг тогтоох ой, сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох ой гэж ангилдаг.

10. 1. Дүрслэх ой нь юмыг хараад нүдлэх, сонсох, амтлах, үнэрлэх зэрэг таван үндсэн мэдрэх эртхний тусламжтайгаар ангилдаг. Ой тогтоолт нь хүмүүсийн мэрэгжлийн онцлогтой ихээхэн холбоотой байдаг байна. Жишээ нь: Эмч хүн ойролцоогоор 250-300 өвчтөнийхөө нэрийг тогтоодог бол нэхмэлийн үйлдвэрийн ажилчид хар өнгийн 40-өөд янзын утасыг тогтоодог байна.

2. Үг, сэтгэлийн хөдөлгөөнийг тогтоох талаар жүжигчин багш хүмүүс илүү байхад шатрын хөлөг дээрх хүү, боднуудын байрыг тогтоон цээжлэх талаар шатарчин хүмүүс илүү гүйд байдаг юм. Жишээ нь: Дэлхийн шатрын аварга байсан Михайл Таль3. Үгсийн ба утгын ой нь санаа бодол тогтоох ой юм. Үг утгын ойд дохионы П систем их үүрэгтэй бөгөөд энэ төрлийн ой амьтанд огт байхгүй юм.

11. 4. Хөдөлгөөний ой нь алхах гишгэх, бичих, зурах, хэмжих, хөдөлмөрийн дадал дүй, спортын ба бүжгийн хөдөлгөөн их хэрэг болдог юм. Хүн бүрд ийм ой бий боловч хүний бие махбодын төрөлхийн онцлог, бас хөдөлгөөний дасгал сургууль хийж байсанаас ихээхэн шалтгаалдаг байна.

5. Сэтгэлийн мэдрэмж, хөдөлгөөнийг тогтоох сэргээх ой нь хүний сэтгэлийн өөрчлөлт эерэг ба сөрөг хөдөлгөөнийг тусган авдаг юм. Баярлах, бахдах, гайхах, сэтгэл ханах, хайрлах дурлах, уйтгарлах, гомдох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг хүн багаас хүлээн авч чаддаг бөгөөд заримд нь бүр насан туршид нь хадгалагддаг. А.П.Чехов нь “хэнэггүй зан бол сэтгэлийн саа өвчин мөн” гэж тун сүрхий онож хэлсэн байдаг.

6. Богино хугацааны буюу түр зуур тогтоох ой байхад бас урт удаан хадгалах ой байдаг аж. Удаан хадгалах ойг зүүн тйл хариуцдаг нь нтологдсон байна. Удаан санах ой нь үзэгдлийг харьцангуй удаан хугацаанд хадгалах идэвхтэй процесс юм. Урт удаан хугацааны фикиологи үндэс оньс нь биохимийн урвал юм.

12. Ой тогтоолын зарчмуудСэтгэл судлаачдын тогтоосон ой тогтоолтын зарчмууд гэж байдаг. Эдгээр зарчмууд нь бидний ой тогтоолтын чанарыг тодорхойлдог бөгөөд эдгээрийг баримтлахад тусгай дасгал хийгээгvй ч гэсэн бидний цээжлэх чадвар vлэмж нэмэгдэнэ. Нэлээн олон зарчим байдaг, заримых нь талаар ярья.

13. Ой тогтоолтын доорхи үндсэн зарчмуудСэтгэл санаа тайван байх ёстой бөгөөд ямар нэгэнзовиуртай өвчингүй байна. Мэдрэхүйн эрхтнүүдийн жигд оролцоог хангах хэрэгтэй.Дүрс энгийн бөгөөд аль болох тодорхой байх ёстой.Мэддэг зүйлтэйгээ нийлэмж үүсгэж сурах шаардлагатай.Хошин, өвөрмөц мэдээлэл амархан санагдана.Сайн төсөөлөх нь ой сайн байхын нэг үндэс.Дугаарлах нь дэс дараалал болон эмх цэгцтэй байдлын үр ашгийг нэмэгдүүлдэг.

14. 8. Билэгдэл ашиглаж тогтоосон мэдээлэл сайн тогтоогддог.

9. Тод, олон өнгийг ашигласнаар ямар ч сонирхолгүй зүйлийг сонирхолтой болгон тогтоож болно.

10. Дэс дараа болон эмх цэгцтэй байх нь ямар ч мэдээллийг хайж олоход чухал үүрэгтэй.

11. Эерэг утгатай, тааламжтай дүрс тогтоож санах нь сөрөг утгатай дүрс тогтоож санахаас хавьгүй дээр байдаг.

12. Хэтрүүлэг хэрэглэн хэт томруулж эсвэл хэт жижигрүүлж, хэлбэр, өнгө, дуу авиаг нь өөрчилснөөр дүрсийг тогтооход хялбар болгодог.