Окленд

Окленд
Auckland (Англи хэл);
Tāmaki-makau-rau (Маори хэл)
Хотын зураг
Оклендийн үзэмж
Хоч нэр: "City of Sails (Дарвуулны хот),
Queen City (Хатан хааны хот)
"

Окленд-н байршил
Шинэ Зеландын доторхи Оклендийн байршил

Солбицол: 36°51′S 174°47′E
Улс Шинэ ЗеландШинэ Зеланд Шинэ Зеланд
Арал Хойд Арал
Бүс Оклендийн бүс
Нутаг дэвсгэрийн захиргаа Окленд хот
Манукау хот
Вайтакере хот
Норт Шоор хот
Папакура дүүрэг
Родний дүүрэг
Фрэнклин дүүрэг
Түүх  
Маоричууд анх суурьшсан 1350 оны орчим
Европчууд анх суурьшсан 1840 оны орчим
Засаглал  
 - Хотын дарга Боб Харвий
Газар нутаг  
 - Нийт 1086 км²
Хүн ам  
 - Нийт (2008 оны тооцоо) 1417000[1]
 - Нягтрал 1305/км²
Цагийн бүс UTC+12
 - Зун   UTC+13
Шуудангийн код
Утасны код 09 (хот хооронд) +64 9 (олон улсын)
Цахим сүлжээ: http://www.aucklandnz.com/

Шинэ Зеландын Хойд Арал дээр орших хотжсон нутаг болох Их Окленд нь Шинэ Зеландын хамгийн олон хүн амтай, хамгийн том, анхдагч хот юм. Нийт 1.4 сая хүн буюу тус улсын хүн амын дөрөвний нэгээс илүү нь Оклендэд оршин суудаг. Хүн амзүйн хандлагыг үзвэл тус хотын хүн ам Шинэ Зеландын бусад хэсгийн хүн амаас илүү түргэн өссөөр байх төлөвтэй байна. Улам бүр космополитан шинжтэй болж буй Окленд хотод дэлхийн аль ч хотоос олон полинез хүн ам оршин суудаг.[2]

Окленд хот (Хаураки булангийн арлуудыг оруулахгүй), Норт Шоор хот, Вайтакере, Манукау хотууд, Папакура дүүрэг, түүнчлэн Родний дүүрэг, Фрэнклин дүүргийн хотын хэсгүүдээс бүрдсэн хотуудын бөөгнөрөл юм. Маори хэлээр Оклендийн нэрийг Tāmaki-makau-rau, гэдэг бөгөөд мөн Окленд хэмээх нэрийг Маори хэлээр галигласан Ākarana хэмээх нэр бас бий.

Окленд нь зүүн талаараа Номхон Далайн Хаураки булан, зүүн өмнөд талаараа Хунуа нуруу, баруун өмнөд талаараа Манукау боомт, баруун ба баруун хойд талаараа Вайтакере нуруу ба арай багавтар нуруудаар хүрээлэгдэн оршино. Хотын бүсийн төв хэсэгт Тасманы тэнгисийн Манукау боомт болон Номхон Далайн Вайтемата боомтын хоорондох хүзүүвч байдаг. Окленд нь хоёр тусдаа тэнгис далайд боомттой дэлхийн цөөхөн хотын нэг билээ.

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]

  1. Auckland Leaves the car at home[permanent dead link] , New Zealand Herald June 21st 2008 Retrieved 25-06-08.
  2. Auckland and around (Memento 27. Хоёрдугаар сар 2008 цахим архивт) (from the Rough Guide website)
  • Gordon McLauchlan (1992). The Illustrated Encyclopedia of New Zealand. David Bateman Ltd, Glenfield, NZ. ISBN 1-86953-007-1.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Auckland – Викимедиа дуу дүрсний сан