Jump to content

Олег Басилашвили

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Олег Басилашвили

Олег Басилашвили (орос. Оле́г Валериа́нович Басилашви́ли, 1934 оны 9-р сарын 26-нд Москва хотод төрсөн) — Зөвлөлтийн болон Оросын тайз, дэлгэцийн жүжигчин, нийгмийн зүтгэлтэн. 1984 онд ЗХУ-ын Ардын жүжигчин. 1959 оноос Драмын Их театрын жүжигчин. 1990—1993 онд Оросын ардын депутат.

1956 онд Москвагийн урлагийн театрын дэргэдэх сургуулийг (Павел Массалскийн курс) төгсөж, Сталинград хотын М.Горькийн нэрэмжит бүс нутгийн драмын театрт томилогдсон ч ажиллаж эхлээгүй орхисон байна. Жүжигчин эхнэр Татьяна Доронинагийн хамт Сталинградаас явж Ленинград хотод Лениний комсомолийн нэрэмжит Улсын театрт уригдан очоод (одоогийн Санкт-Петербургийн улсын театр "Балтын байшин"), 1959 он хүртэл тоглож байсан юм.

1959 онд эхнэрийнхээ хамт М.Горькийн нэрэмжит (одоо Г. А. Товстоноговын нэрэмжит) Драмын Их театрт уригджээ.

Тэрээр анх хүүхэд байхдаа "Орхидос хүү" (орос. Подкидыш, 1939) кинонд дугуй унадаг хүүгийн дүрд тоглосон бол түүний анхны насанд хүрсэн дүр нь "Бэр" (орос. Невеста, 1956) киноны Андрей Андреевичийн дүр юм. Дараа нь тэрээр олон янзын дүрийг бүтээж, өргөн бүтээлч цар хүрээтэй гэдгээ харуулсан билээ. 1977 онд Эльдар Рязановын "Ийм нэгэн явдал" (Служебный романс), 1982 онд "Хоёр хүний ​​буудал" (Вокзал для двоих), 1980 онд "Хөөрхий гусарын тухай үг хэлээрэй" (О бедном гусаре замолвите слово), 1979 онд Георгий Данелиагийн "Намрын үйл явдал" (Осенний марафон) зэрэг кинонууд тоглож алдар нэртэй болжээ.

2014 онд тэрээр Крымын хойгийг Оросууд эзлэн түрэмгийлэхэд шүүмжилж байсан.

Тэрээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Украины талаар баримталж буй бодлогыг эсэргүүцсэн Оросын соёлын зүтгэлтнүүдийн уриалгад гарын үсэг зурсан байна.