Олег Табаков
Олег Павлович Табаков (1935 оны 8-р сарын 17-нд ЗХУ-ын Саратов хотод төрсөн- 2018 оны 3-р сарын 12-нд ОХУ-ын Москва хотод нас барсан)-Зөвлөлтийн болон оросын жүжигчин, театр, киноны найруулагч, багш, ЗХУ-ын Ардын жүжигчин (1988). ЗХУ-ын төрийн шагналтан (1967).
2000-2018 онуудад А.П.Чеховын нэрэмжит Москвагийн уран сайхны театрын (орос. Московский художественный театр) захирал бөгөөд уран сайханы удирдаач. 1987-2018 онд Олег Табаковын удирдлага доорх Москвагийн театрыг үндэслэгч бөгөөд уран сайхны удидагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Олег Табаков 1935 оны 8-р сарын 17-нд Саратов хотод эмч Павел Кондратьевич Табаков, Мария Андреевна Березовская нарын гэр бүлд төржээ. Тэрээр бага насаа эцэг эх, эмээ өвөөгийнхөө дэргэд өнгөрөөсөн. Аугаа эх орны дайны үед эцэг нь фронтод явж, 87-р цэргийн эмнэлгийн галт тэргийг удирдаж, эх нь Рязань-Уралын төмөр замын Эльтон өртөөний цэргийн эмнэлэгт ажиллаж байсан. Дайны дараа эцэг эх хоёр нь салсан байна.
Тэрээр Саратов хотын 18-р эрэгтэй хүүхдийн дунд сургуульд сурсан. Мэргэжил сонгоход шийдвэрлэх нөлөөг 1950-1953 онд Саратовын Пионерын ордны "Молодая гвардия" театрын бүлгэмийн багш Наталья Сухостав үзүүлсэн байна.
1953 онд Табаков ахлах сургуулиа төгсөж, ЗХУ-ын Ардын жүжигчин Василий Топорковын курсээр Москвагийн урлагийн театрын сургууль-студид элсэн орсон. Шилдэг оюутнуудын нэг байсан. Гурав дахь жилдээ сурч байхдаа Михаил Швейцерийн найруулсан "Нягт зангилаа" /орос. Тугой узел/ кинонд анхны кино дүрээ бүтээжээ.
1957-1983 онд «Современник» театрын тэргүүлэгч жүжигчин байсан.
1970 онд О.Ефремов МХАТ-ын уран сайхны удирдаач болоход Табаков театрынхаа захирал болж Галина Волчекийг «Современник» ерөнхий найруулагч болоход дэмжсэн байна.
1983 онд Олег Ефремовын урилгаар МХАТ руу оржээ.
1973 оноос багшилж эхэлсэн бөгөөд 1976 онд /ГИТИС/ Улсын театр урлагийн дээд сургуулийн үндсэн дээр Надежда Лебедева, Игорь Нефёдов, Лариса Кузнецова, Марина Овчинникова, Виктор Никитин, Алексей Якубов, Ольга Топилина Кирилл Панченко, Виктор Сарайкин нарын 26 жүжигчидэд багшилж бэлтгэсэн байна.
Олег Табаков 2018 оны гуравдугаар сарын 12-ны даваа гарагийн өглөө 83 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ. Гуравдугаар сарын 15-нд Москвагийн А.Чеховын нэрэмжит Уран сайханы театрын түүхэн тайзнаа үдэх ёслол болов. Тэрээр олон жил уран сайхны удирдагч, найруулагчаар ажилласан. Жүжигчинтэй салах ёс гүйцэтгэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй олон зуун хүн, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран ажиллагсад, төрийн албан хаагчид хүрэлцэн ирж байжээ.
- 1935 онд төрсөн
- 2018 онд өнгөрсөн
- Оросууд
- Зөвлөлтийн иргэн
- Саратовын хүн
- ЗХУ-ын жүжигчин
- ЗХУ-ын театрын найруулагч
- 20-р зууны жүжигчин
- 21-р зууны жүжигчин
- Театрын дарга
- Ардын Жүжигчин (ЗХУ)
- Ардын Жүжигчин (ЗСБНХОУ)
- ЗХУ-ын Ард түмний найрамдлын одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- Төрийн шагналтан (ЗХУ)
- Хүндэт легионы гишүүн (офицер)
- Оросын аугаа эх орны гавьяаны одон шагналтан
- ЗХУ-ын Коммунист намын гишүүн