Олон Улсын Паралимпын Хороо
Олон улсын паралимпын хороо (англи. International Paralympic Committee буюу IPC) нь паралимпийн хөдөлгөөнийг удирдан чиглүүлдэг олон улсын төрийн бус байгууллага юм. Тус хороо нь Паралимпын наадмыг зохион байгуулах асуудлыг зохицуулдаг бөгөөд паралимпын хэд хэдэн спортын төрлүүдийн спортын Холбоо болдог байна.
Олон улсын паралимпын хороо Паралимпын наадамд ямар төрлийн спортыг оруулах, наадмыг зохион байгуулах ерөнхий байдал, мөрдөж буй стандарт зэргийг тогтоодог байна. Харин Паралимпын наадмыг зохион байгуулах ажлыг тухайн улсын Олимпын наадам зохион байгуулах хороо шууд гүйцэтгэдэг юм.
Олон улсын паралимпын хороо 1989 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь Германы Бонн хотод байрладаг. Үүсгэн байгуулагчид нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо, түүнчлэн бусад улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 42 үндэсний спортын байгууллага байсан. Үүсгэн байгуулагчдын дунд Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын Олон улсын хороо байсан боловч 1994 онд Олон улсын паралимпын хорооноос гарсан.
Одоогийн байдлаар Олон улсын паралимпын хорооны гишүүдэд 161 Үндэсний паралимпын хороо, 5 бүс нутгийн байгууллага (дэлхийн улс орнуудаар), 10 олон улсын спортын холбоо (спортын төрлөөр), олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын 4 байгууллага (хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төрлөөр) багтдаг байна.
Ерөнхийлөгч нар
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийлөгч | Улс | удирдсан он жилүүд |
---|---|---|
Роберт Стедворд | Канад | 1989 — 2001 |
Филип Кравен | Их Британи | 2001 — 2017 |
Эндрю Парсонс | Бразил | 2017 — өнөө хүртэл |