Jump to content

Эндрю Парсонс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Эндрю Парсонс

Эндрю Парсонс (порт. Andrew Parsons) — Бразилын сэтгүүлч бөгөөд спортын зүтгэлтэн. 2017 оноос Олон улсын паралимпын хорооны 3 дахь ерөнхийлөгч бөгөөд Олон улсын Олимпын хорооны гишүүн.

Эндрю Парсонс өөрөө 1977 оны 2-р сарын 10-нд Рио-де-Жанейро хотод төрсөн хэдий ч шотланд гаралтай гэж мэдэгдсэн. Тэрээр Флуминенсегийн Холбооны Их Сургуульд Маркетингийн Харилцааны чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. 2017 оны байдлаар Парсонс паралимпын хөдөлгөөнд 20 орчим жил ажилласан (өөрөө паралимпын тамирчин биш юм), Бразил болон Америкийн паралимпын үндэсний хороодын гүйцэтгэх хорооны гишүүн, ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тэрээр Олон улсын паралимпын хорооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байна.

2017 оны 9-р сарын 8-нд Абу-Даби (АНЭУ) хотод болсон Олон улсын паралимпын хорооны XVIII Ерөнхий Ассамблейн үеэр Э.Парсонс хорооны шинэ ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд ялалт байгуулж, шаардлагатай 82 саналаас 84 санал авч, Канад (Патрик Жарвис 12 санал авсан), Дани (Жон Петерссон - 19), Хятад (47 санал авсан Жан Хайди) улсын гурван нэр дэвшигчийг ардаа орхисон байна.