Онолын хими
Харагдац
Онолын хими
Онолын хими нь химийн туршилтын өгөгдлийг тайлбарлахыг оролддог. Энэ нь математик болон тооцооллын шинжилгээг хэрэглэдэг. Онолын хими нь атомууд нэгдэж молекул үүсгэх үед юу болохыг урьдчилан таамагладаг. Басхүү химийн молекулын шинж чанарыг урьдчилан тооцоолдог. Онолын хамгийн чухал хэсэг бол квантын хими юм. Тойм Онолын химичид олон төрлийн багажийг ашигладаг. Эдгээр хэрэгслүүдэд аналитик загварууд(жишээлбэл,молекул дэх электронуудын зан төлөвийг тооцоолсон LCAO-MO) тооцооллын бас тооны симуляци гэх мэт. Онолчид химийн онолын загварыг бүтээдэг. Химичид дараа нь загвараас хэмжигдэж болохуйц зүйлийг авдаг. Энэ нь тэдэнд загварыг үнэн бишийг нотлох мэдээллийг олоход тусална. Мөн өөр өөр загваруудаас эсвэл эсрэг моделыг шилж сонгоход тусгадаг. Онолчид мөн аливаа шинэ өгөгдлийг багтаахын тулд шинээр загвар бүтээх юм уу өөрчлөлт хийдэг. Хэрэв мэдээлэл нь загварт таарахгүй бол аль болох жижиг өөрчлөлт хийж багтаахыг оролдоно. Зарим тохиолдолд, цаг хугацааны явцад мэдээлэл нь таарч тохирохгүй аваас загварыг гаргаж хаядаг нь ч бий. Онолын хими нь химийн ажиглалтыг тайлбарлах эсвэл урьдчилан таамаглахын тулд физикийг ашигладаг. Сүүлийн жилүүдэд голчлон квантын химийн тухай(химийн асуудалд квант механикийн хэрэглээ) байсан. Онолын химийн үндсэн хэсгүүдэд цахилгааны бүтэц,хөдөлгөгч хүч бас статистикийн хөдөлгүүр зэрэг багтана.