Оскарын шагнал
Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас [1] жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Америкийн кино академийг өөрийг нь анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр сэджээ.
1927 ба 1928 оны кино урлагт гаргасан амжилт бүтээлийг үнэлэх Анхдугаар Оскарын шагнал гардуулах ёслол нь 1929 оны 5 сарын 16-нд Холливудын Рузвельт зочид буудалд зохиогджээ. Энэхүү арга хэмжээний хөтлөгчөөр жүжигчин Дуглас Фэйрбанкс, кино найруулагч Уильям деМилл ажиллаж байв. 2008 оны амжилтыг үнэлэх 81-р Оскарын шагнал гаруудах ёслол нь Холливудын Кодак театрт болсон ба жүжигчин Хью Жакман хөтөлжээ.[2]
77-р Оскарын шагнал гардуулах ёслолд Монголоос анх удаа Даваагийн Бямбасүрэнгийн найруулсан "Ингэн нулимс" кино шилдэг баримтат кинонд нэр дэвшиж байв.
Шагналын төрлүүд
[засварлах | кодоор засварлах]Гол шагналууд
[засварлах | кодоор засварлах]Шагнал | Англи нэр | Анх гардуулсан |
---|---|---|
Шилдэг голлох дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчин | Best Actor in a Leading Role | 1927 |
Шилдэг туслах дүрийг бүтээсэн эрэгтэй жүжигчин | Best Actor in a Supporting Role | 1936 |
Шилдэг голлох дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчин | Best Actress in a Leading Role | 1927 |
Шилдэг туслах дүрийг бүтээсэн эмэгтэй жүжигчин | Best Actress in a Supporting Role | 1936 |
Шилдэг урт хэмжээний хүүхэлдэйн кино | Best Animated Feature | 2001 |
Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино | Best Animated Short Film | 1931 |
Шилдэг урлаг найруулал | Best Art Direction | 1927 |
Шилдэг зураг авалт | Best Cinematography | 1927 |
Шилдэг хувцас загвар | Best Costume Design | 1948 |
Шилдэг кино найруулагч | Best Director | 1927 |
Шилдэг урт хэмжээний баримтат кино | Best Documentary Feature | 1943 |
Шилдэг богино хэмжээний баримтат кино | Best Documentary Short Subject | 1941 |
Шилдэг кино редактор | Best Film Editing | 1935 |
Шилдэг гадаад кино | Best Foreign Language Film | 1947 |
Шилдэг богино хэмжээний кино | Best Live Action Short Film | 1931 |
Шилдэг нүүр будалт | Best Makeup | 1981 |
Шилдэг кино ая | Best Original Score | 1934 |
Шилдэг дуу | Best Original Song | 1934 |
Шилдэг кино | Best Picture | 1927 |
Шилдэг дууны редактор | Best Sound Editing | 1963 |
Шилдэг дууны эвлүүлэг | Best Sound Mixing | 1930 |
Шилдэг эффект | Best Visual Effects | 1939 |
Шилдэг кино зохиолч - зохицуулсан зохиол | Best Writing - Adapted Screenplay | 1927 |
Шилдэг кино зохиолч - шинэ зохиол | Best Writing - Original Screenplay | 1940 |
Тусгай шагналууд
[засварлах | кодоор засварлах]Шагнал | Англи нэр | Анх гардуулсан |
---|---|---|
Академийн хүндэт шагнал | Academy Honorary Award | 1927 |
Академийн шинжлэх ухаан, техникийн шагнал | Academy Scientific and Technical Award | 1931 |
Академийн тусгай ололт амжилтийн шагнал | Academy Special Achievement Award | 1972 - 1995 |
Гордон Э. Сооерийн нэрэмжит шагнал | Gordon E. Sawyer Award | 1981 |
Жин Хэршолтийн нэрэмжит хүмүүнлэгийн шагнал | Jean Hersholt Humanitarian Award | 1956 |
Ирвинг Г. Талбергийн нэрэмжит шагнал | Irving G. Thalberg Memorial Award | 1938 |
Ишлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "About the Academy Awards". Academy of Motion Picture Arts and Sciences. Archived from the original on 2007-04-07. Татаж авсан: 2007-04-13.
- ↑ http://www.oscars.org/press/pressreleases/2008/08.12.12.html Retrieved 2009-02-14.
Гадны холбоос
[засварлах | кодоор засварлах]- Oscars.org (Академийн албан ёсны сайт)
- Oscar.com (Арга хэмжээний сурталчилгааны албан ёсны сайт)
- 81-р Оскарын дүрэм (PDF)
- Оскарт нэр дэвшигсэд
- Filmsite.org (Оскарын шагналын дэлгэрэнгүй түүх)
- TIME сэтгүүлийн архив - Америкийн соёл урлагт үзүүлсэн Академийн нөлөө
- Интернэтийн кино мэдээний бааз