Даваагийн Бямбасүрэн
Appearance
Даваагийн Бямбасүрэн | |
---|---|
Төрсөн | 1971 он Монгол улс, Улаанбаатар |
Төгссөн сургууль | Мюнхений Телевиз, киноны дээд сургууль |
Ажил | кино найруулагч, кино продюсер, кино зохиолч |
Даваагийн Бямбасүрэн нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, Монголын кино найруулагч бөгөөд Герман улсад амьдран уран бүтээлээ туурвидаг.
Тэрээр 1995 - 1998 онд Кино Урлагийн Дээд Сургуульд суралцаад, 1998 оноос Монголын Үндэсний Телевиз (одоогийн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз)-д туслах найруулагчаар ажиллаж байв. Бямбасүрэн 2000 онд Герман улсын Мюнхен хот дахь Мюнхений Телевиз, Кино Урлагийн Их Сургуульд баримтат кино, харилцааны шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар явсан байна.
Бямбасүрэнгийн найруулсан, Монголын нүүдэлчдийн амьдралыг харуулсан кинонууд дэлхий даяар шуугиан тарьсан бөгөөд кинонуудад нь жирийн хүмүүс тоглодог байна.
Тэрээр 2005 оны Оскарын шагналд Ингэн нулимс киногоороо нэр дэвшиж байв.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- 1999: Хул морь (видео)
- 2003: Ингэн нулимс
- 2005: Шар нохойн там
- 2009: Эзэн Богдын хоёр загал
Шагналууд
[засварлах | кодоор засварлах]- 2003: Баварийн Кино Шагнал. Шилдэг баримтат кино Ингэн нулимс[1]
- 2005: Германы Киноны Зар Сурталчилгааны Шагнал. Шар нохойн там
- 2006: Германы Кино Шагнал. Шилдэг хүүхдийн кино Шар нохойн там
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Preisträger des Bayrischen Filmpreises (Memento 19. Наймдугаар сар 2008 цахим архивт) (Баварийн Кино Шагналын эзэд, герман хэлээр)
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Даваагийн Бямбасүрэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан