Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз лого.jpg
Үйл ажиллагаа эхэлсэн 1967 оны 09-р сарын 27 (1967-09-27)
Эзэмшигч Монгол үндэсний олон нийтийн радио, телевиз
Улс Flag of Mongolia.svgМонгол улс
Хэл монгол хэл
Өмнөх нэршил Монголын үндэсний телевиз (1967-2005)
Монголын үндэсний олон нийтийн телевиз (2005-одоо)
Салбар суваг Монголын мэдээ
MNB спорт HD
Цахим сүлжээ mnb.mn
Хиймэл дагуулын
ДДэш ТВ
Суваг 001
Кабель
Сансар кабель
Суваг 001
IPTV
Юнивишн
Суваг 001
Скаймедиа Суваг 002

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз нь Монголын олон нийтийн эрх ашгийн төлөөлөл бүхий телевизийн суваг юм.

Tүүхэн товчоон[засварлах | edit source]

1965-1967 он. Монгол улсад телевизийн урлагийг үүсгэн хөгжүүлэх мэргэжлийн сэтгүүлч уран бүтээлчид инженер техникийн ажилтнуудыг сурган бэлтгэсэн үе

1967.09.27-ы өдөр Монголын үндэсний телевиз албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн өдөр

1981-1990 он 1981 онд анхны өнгөт нэвтрүүлгээ бэлтгэн эфирт гаргаж, 1988 оны 12 дугаар сард телевизийн шинэ төв ашиглалтад орсноор өнгөт дүрсийн системээр нэвтрүүлгээ цацах боломж бүрэн хангагдсан. Мөн радио релений өргөтгөсөн сүлжээг ашиглалтад оруулснаар Үндэсний телевиз улс орныхоо нийт нутаг дэвсгэр хүн амын 90 гаруй хувьд хүрч үйлчлэх болсон

1991 он. Монголын Үндэсний телевиз анх удаа Азиасат системээр нэвтрүүлэг цацах боломжтой болж, улмаар телевизүүдийн нэвтрүүлгүүдийг Монгол орны алслагдсан бүс нутаг хязгаарт хүргэх, хилийн чанадад нэвтрүүлгээ цацах боломж хангагдсан юм.

1997 оны 1 дүгээр сар. Монголын Үндэсний телевиз, Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо ABU-гийн бүрэн эрхт гишүүнээр сонгогдсон. Манай телевизийн уран бүтээлчид , тус холбооноос зохион байгуулсан удаа дараагийн уралдаанд амжилттай оролцож шагналуудыг хүртэж байсан билээ.

2005 оны 2 дүгээр сар. ОНРТ-ийн тухай хууль батлагдан гарснаар Монголын Үндэсний телевиз түүхэндээ анх удаа “Олон нийтийн” гэсэн статустай болж өргөн олон нийт, ард иргэддээ хараат бус мэдээллээр тэгш үйлчлэх хууль зүйн орчин бүрдсэн юм. Ийнхүү олон нийтийн статустай, үндэсний хэмжээний телевиз үүсэн бий болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд гарсан чухал үйл явдал том эргэлт байлаа.

Олон нийтийн радио телевиз статус[засварлах | edit source]

2005 оны 1 дүгээр сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хууль[1] хэлэлцэж, батлав . 2005 оны 4 дүгээр сарын 1-нээс энэ хуул хүчин төгөлдөр болжээ. Энэ хуулиар засгийн газрын мэдэлд байгаа Монголын Үндэсний радио, телевизийг олон нийтэд үйлчлэх статустай болгон өөрчилжээ. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хангах, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлээд бодитой алхам боллоо. Энэ хуулийн 2.1-д зааснаар олон нийтийн радио, телевиз нь "гагцхүү олон нийтийн эрх ашигт Үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд" байх юм.

ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл байх ба Ерөнхийлөгч 2, Засгийн газар 2, УИХ 4, төрийн бус байгууллагууд 9 хүнийг сонгож, Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Үндэсний зөвлөлийн гишүүнээр олон нийтэд нэр хҮндтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Төрийн улс төрийн ба жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч нийтлэл, нэвтрүүлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл бизнесийн хараат бус байдалд нь нөлөөлж болох этгээдийг нэр дэвшүүлэхгҮй байхаар хуульд заасан байна.

ОНРТ нь холимог санхүүжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх үүсвэр нь нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамж байх бөгөөд Засгийн газрын дэмжлэг, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхүүжинэ. Нэвтрүүлгийн Үйлчилгээний хураамжийн хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг харгалзан Засгийн газар тогтоож, төсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна. Мөн ОНРТ нь хяналтын зөвлөл, өргөдлийг шалгах хороотой байх, мөн хөтөлбөрт зөвлөх үүрэг бҮхий орон тооны бус зөвлөлтэй байж болохыг хуульчилсан байна.

Хуулиар ОНРТ нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгүүн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хөтөлбөрийг мэргэжлийн болон техникийн өндөр түвшинд бэлтгэж, нийтийн хүртээл болгох шаардлага тавьжээ. Түүнчлэн шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хүндэтгэх, хувь хүний хөгжлийг дэмжих, өргөн олон нийтийн болон нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтүүлгийн бодлого баримтлахыг шаардлага болгосон байна.

ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, хүний нэр хүнд, алдар хҮндэд халдсан агуулгатай нэвтрүүлэг бэлтгэж түгээхийг хориглосон байна.

ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мөн иргэдийн хариу өгөх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.  

  1. www.legalinfo.mn/law/details/424