НТВ телевиз
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Улс | Монгол |
|---|---|
| Цацагдах хүрээ | Улс даяар |
| Төв байр | Улаанбаатар, Монгол |
| Програмчлал | |
| Зургийн формат | HDTV (1080i) |
| Өмчлөл | |
| Эзэмшигч | Media Group LLC |
| Салбар суваг | ONTV |
| Түүх | |
| Эхэлсэн | 2006 |
| Холбоос | |
| Вэб сайт | http://www.ntv.mn/ |
НТВ телевиз буюу NTV телевиз нь бүх насныханд зориулсан энтертайнмент хөтөлбөртэй, танин мэдэхүйн анхны телевиз.
Монголын тэргүүлэгч телевизүүдийн нэг, “Өөдрөг өнгө - Өөр өнцөг” уриатай NTV телевиз нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
НТВ телевиз мэргэжлийн сэтгүүл зүйн төлөөлөл байхыг эрхэмлэж, нас насныханд зориулсан түүх, соёл урлаг, боловсрол, цэнгээнт, шоу нэвтрүүлгүүд бэлтгэн, улс төр, нийгэм, эдийн засгийн цаг үеийн мэдээ мэдээллээс чухлыг нь онцлон хүргэхийг зорилго болгон ажилладаг.
NTV телевиз: Улс орон даяар цацагддаг өргөн нэвтрүүлгийн телевиз бөгөөд өдөр тутмын мэдээ мэдээлэл, энтертайнмент чиглэлээр бүх насныханд хүрэх зорилготой ажиллаж байна.
NTV телевиз нь Нийгэм, Эдийн засаг, Улс төрийн мэдээллийн чиглэлээр хамгийн өндөр үзэлт, хандалттай сувгуудын нэг бөгөөд "Улаан бал", "Өөр өнцөг" хэлэлцүүлэг, "Тэгээс тэг" эрэн сурвалжлах нэвтрүүлэг, "Global Talk" олон улсын тоймчийн ярилцлага зэрэг нь дэлхийд болон дотоодод өрнөж буй үйл явдлуудыг тоймлон хүргэдгээс гадна нийгэмд тулгамдаад буй олон асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр агуулгаа боловсруулж нийтлэн түгээдэг.
NTV телевиз нь өөрийн үндсэн контент, уран бүтээлүүдээс гадна албан ёсны эрхтэйгээр олон улсын өндөр зэрэглэлийн ТВ шоу, контентуудыг бүтээж үзэгчдийн хүртээл болгодог бөгөөд "Ахлах тогоочийн заавраар", "Эхнэрийн заавраар", "Cash Cab", “Нууцлаг Хөргөгчний Тулаан”, эрүүл мэндийн боловсрол олгох “Вакцин Шоу”, “Эргэдэг Гал Тогоо” зэргийг дурдаж болно.
Компанийн удирдлага, зохион байгуулалт:
"Эн Ти Ви Броадкастинг" ХХК нь "Медиа групп" ХХК-ийн 91,4%, МУ-ын иргэн М.Есөнмөнхийн 8,51%-ийн эзэмшилтэй байна.
- Гүйцэтгэх захирал А.Баярбат
- Захиргаа, Хүний нөөцийн газрын захирал Ш.Долгорсүрэн
- Борлуулалт, Маркетингийн газрын захирал Г.Ган-Эрдэнэ
- Санхүүгийн газрын захирал Х.Батзаяа
- Контент хөгжүүлэлтийн газрын захирал Б.Тайшир
- Уран бүтээлийн газрын захирал Л.Оюу-Од
- Мэдээ, Шуурхай нэвтрүүлгийн газрын захирал Б.Ундрахжаргалант
Редакцийн зөвлөл:
- Гүйцэтгэх захирал А.Баярбат
- Борлуулалт, Маркетингийн газрын захирал Г.Ган-Эрдэнэ
- Уран бүтээлийн газрын захирал Л.Оюу-Од
- Мэдээ, Шуурхай нэвтрүүлгийн газрын захирал Б.Ундрахжаргалант
- Продакшн албаны дарга Б.Билгүүн
- Төлөвлөлтийн албаны дарга Б.Эрхэмбилэг
Албан ёсны цахим хуудас: https://www.ntv.mn/
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.