Улаанбаатар телевиз
Улаанбаатар телевиз (Англи: Ulaanbaatar Broadcasting System Улаанбаатар өргөн цацалтын сүлжээ, товчлол UBS television Ю-Би-Эс телевиз) нь 1992 оны 9-р сарын 15-нд байгуулагдсан арилжааны телевиз юм. Ерөнхий захирал нь Л.Балхжав. Анх Улаанбаатар хотын телевиз байсан бол өдгөө нийт гурван сувгаар Монгол улс даяар өргөн нэвтрүүлэг цацдаг.
UBS телевиз бол үндэсний манлайлагч суваг байх зорилготой бөгөөд Нийслэлийн Өмчийн Харьяат Улаанбаатар даяар нэвтрүүлгүүдээ дамжуулж хүргэдэг байсан
1972 онд байгуулагдсан Өлзий Телекиноны үйлдвэр нь тухайн үед олон төрлийн кинонууд баримтат кинонууд анимейшн үзвэр үйлчилгээнүүд зэрэг хальсаар зөвлөлтын үеийн технологиор үйлдвэрлэдэг байгууллага өдгөө 20 жилийн дараа Өлзий пүүс болон өөрчлөгдөж 1992 оны 9-р сарын 15-ны өдөр анхны нэвтрүүлгээ цацаж эхэлжээ Анх Улаанбаатар хотын Захиргааны дэргэдэх Өлзий Телевиз нэртэйгээр оройн цаг бүр нэвтрүүлгээ хүргэж эхэлсэн мөн тухайн үед нийслэл хотын тухай нэвтрүүлгүүд болон 1994 онд анхны олон ангит кино дэлгэцнээ гаргасан Эзэнгүй Айл хэмээх телесериал бүтээгдэж хийдэг байсан урьд өмнө байгаагүй олон ангит киноны шинэ ертөнцийг стандартийг нэвтрүүлсэн явдал байв 1998 оны УИХ-ын Хэвлэл мэдэллийн Эрх чөлөөний тухай хууль батлагдаж Нийслэлийн Телевизийг хувийн өмчид шилжүүлэх телевизийн бодлогонд өөрчлөлт оруулах зэрэг заалтууд батлагдаж нэрийг сольж UBS Television (Ulaanbaatar Broadcasting System) болгосон гэтэл 4 жилийн дараа 2002 онд НИТХ-ын харьяанд шилжүүлж Нийслэлийн Олон Нийтийн Статустай болгосон хувийн продакшнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан мөн дараа 2004 Онд Менежментийн Гэрээгээр 3 жил ажиллах гэрээ байгуулж 2007 онд хувийн өмчид шилжүүлэгдсэн бөгөөд 700-800 сая төгрөгөөр хувьчлагджээ.
Түүнчлэн 1990-ээд оны сүүл 2000-аад оны үед Киноны Хөгжмийн Хүүхдийн Олон улс судлалын маягын хөтөлбөрүүдийг анхлан гаргаж байсан суваг юм.
2009 онд анхдугаар олон улсын хөгжмийн наадам UNIVERSE BEST SONGS 2009-2017 Он нийт 8-н жилийн турш хийгдсэн хүртэлх зохион байгуулагдаж шинэ төрлийн нэвтрүүлгүүдын тоо нэмэгдэж олон улсын алдартай телевизүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж байжээ жишээ нь;
- Солонгосын телевизүүд
- ОХУ-ын бүгд найрамдах буриад мужын ВГТРК Бурятия болон Тивиком Эрхүү мужийн АИСТ Телекомпания
- БНХАУ-ын ихэнх телевизүүд Өвөр монголын монгол одон телевиз
- Японы BTV зэрэг хамтран ажиллаж байжээ
UBS телевиз бол үндэсний хэмжээнд хоёр дахь бие даасан суваг бөгөөд монголын телевизийн салбарын цоо шинэ анхдагчдын нэг юм одоогийн байдлаар орон даяар нэвтрүүлгээ хүргэдэг бөгөөд эфирийн цаг нь 6:00-2:00 цаг хүртэлх эфирээ явуулдаг мөн одоогийн дүүргэх хэмжээний программууд болох Өглөөний хөтөлбөр Өглөөний Мэнд Улаанбаатар Кофе юу Цай Юу ярилцлагын хөтөлбөр өдрийн цагаар олон ангитын кинонуудын давталт хүүхэлдэйн кино эсвэл гадаадын чанартай кинонууд өглөөний хөтөлбөрийн давталт гаргадаг оройн цагийн мэдээнүүд болох 18:20 минутад 21 NEWS орон нутгийн мэдээллийн хөтөлбөр 19:30 минутад CITY NEWS мэдээллийн хөтөлбөр өдөр оройн цагаар Оросын шилдэг олон ангит сериалууд хөгжмийн соёл урлагийн үндэсний хэмжээний шоу нэвтрүүлгүүд танин мэдэхүйн хөтөлбөр оройн мэдээний давталт эсвэл ням гараг бүр Сайн уу Сайнаа ток шоу зэрэг програмуудаар эфирээ дүүргэдэг болсон
Мөн түүнчлэн тухайн үед 1990-ээд онд үндэсний хэмжээнд цацагдаж нэвтрүүлгээ дамжуулдаг 3-н сувгийн нэг нь МҮОНТ UBS 25-р суваг байсан бөгөөд нийслэл хотын хэмжээнд цацагдаж байсан одоогоор нийт салбар Гурван сувагтай ба
Өлзий телевиз нь 2016 оны өвөл буюу 1-р сард туршилтын эфирээ нээн хуучны кинонууд архивын нэвтрүүлгүүдийг туршилтаар гаргаж байсан ба хаврын сард 3-р сар гэхэд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэв мөн хуучин нь UBS GLOBAL Нийгэм Танин мэдэхүйн Дэлхийн Улсуудын маягын Нийгмийн холбоотой сэдэвтэй байсан бөгөөд 2012 онд нэрээ сольж өөрчилсөн бүр өмнөх нь Анхны нэвтрүүлэг нь 2006 оны Намрын сард цацагдаж байсан ба UBS 2 нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тухайн үед үндсэн сувгийн хөтөлбөрүүд болон Амралт Танин Мэдэхүйн зугаа цэнгэлийн үзвэр үйлчилгээний суваг бүтэцтэй эхлүүлсэн гэвч одоогоор архивын Хөтөлбөрүүд болон Өв соёлын нэвтрүүлгүүд Хөгжмийн шууд нэвтрүүлэг Сугалаат хөтөлбөр уран сайхны олон ангит баримтат кинонуудаар UBS-ийн албан ёсны мэдээний хөтөлбөрөөр эфирээ дүүргэж байна.
Аист Глобал Телевиз нь давхар Орос Монголын хамтарсан цор ганц суваг оросын албан ёсны нэвтрүүлгүүд уран сайхны олон ангит кинонууд Мэдээний хөтөлбөр хөгжмийн нэвтрүүлэг зэрэг орон даяар цацдаг 24 цагийн эфиртэй 2023 оны 12-р сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлж явуулсан ба Оросын ТИВИКОМ Телекомпаниятай хамтын ажиллагааны гэрээ хийгдсэн хуучин нэршил нь GLOBAL TV гадаад олон улсын гэхээсээ илүү төрөл бүрийн нэвтрүүлэг гаргадаг гадаадын кинонуудыг хүртэлх дуу оруулгатайгаар хүргэж байсан сэдвийн чиглэлтэй суваг хэдий ч ба 2016 оны 1-р сард туршилтын нэвтрүүлгээ эхлүүлж дараа хаврын сард цацагдаж эхэлсэн түүнчлэн удалгүй 1 жилийн дараа 2017 оны өвлийн сард Теле-Худалдааны Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зарах мэдээлэл оргох чиглэлтэй болгон өөрчилсөн бөгөөд хэсэг хугацаанд 2022 2023 он гэхэд Буцаагаад гадаад дотоодын хөгжим энтертайнмент цацдаг болгож тун удалгүй Өв соёлын хэлбэртэй Монгол Туургатан нэртэйгээр олон удаа сувгийн сэдвийн чиглэлээ өөрчилж сольж байсан Анхны Нэвтрүүлэг нь 2010-аад онд UBS 3 нэртэйгээр 2013 онд UBS MUSIC хөгжмийн хөтөлбөрийн нэртэйгээс илүү Хөгжим Дууны сэдэвтэй сувгийг эхлүүлж байсан.[1]
Өөрийн хийсэн кинонууд
Эзэнгүй Айл 1994-1997 он хүртэлх анхны олон ангит кино[2]
Зүрхэнд гэрэлтэх од Мюзикл сэдэвтэй Уран сайхны кино 2009 онд бүтээгдсэн [3]
Мамма Миа мюзикл сэдэвтэй кино бөгөөд 2010 онд бүтээгдэж гадаадын хувилбарыг зөвшөөрөл авч хийсэн
Мартагдашгүй Намар орчин үеийн хэлбэртэй болгож бүтээсэн ба 2011 онд хийгдсэн
Содура уран сайхны кино түүнчлэн 2015 онд бүтээгдсэн цаа буга болон цаатан үндэстний тухай гаргадаг
Өөдлөх Улирал 2010-аад оны дунд үед хийгдсэн бөгөөд богино хэмжээний намрын улирлын холбоотой үзэгдлүүд гардаг
Говийн Домог 2018 онд бүтээгдсэн ба морин хуурын үүсэл Эглэр хааны тухай түүхэн сэдэвчилсэн маягаар гаргадаг
Бэрүүд олон ангит кино 20-иод ангитай ба VOO orignal series-тэй хамтран бүтээсэн 2020 онд хийгдсэн
Нарны Садан 2023 онд бүтээгдсэн Үндэстний хэрүүл маргаан үйлийн үрийн сэдэвтэй гаргадөг
Хайрын Домог 2024 онд бүтээгдсэн ба түүнчлэн түүхэн эсвэл хайрын тухай гаргадаг
Дангина 2026 онд бүтээгдсэн ба Монгол болон Буриадын жүжигчид тоглосон
Хэлхээ, холбоос
[засварлах | кодоор засварлах]
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
- ↑ "Wayback Machine". web.archive.org. Татаж авсан: 2026-05-09.
- ↑ "Wayback Machine". web.archive.org. Татаж авсан: 2026-05-09.
- ↑ "КИНО САН". https://kinosan.mn/. Интернэтний хэсгээс авсан
Зурагтны видеогоос авсан шинжтэй. Эх сурвалжаас архивласан огноо 2026-02-12. Татаж авсан: 2026-05-09.
{{cite web}}: Check date values in:|date=(help); External link in(help); line feed character in|website=|date=at position 27 (help)CS1 maint: bot: original URL status unknown (link)