Пагважавын Энхболд
Пагважавын Энхболд (1958-1985) нь Монголын математикч юм.
1975 онд 9 дүгээр ангид сурч байхдаа улсын математикийн олимпиадын аварга, олон улсын математикийн олимпиадын “Хүрэл медальтан” болж, МУИС-ийн математикийн ангид шууд элсэн орж суралцаад 1980 онд сургуулиа онцсайн дүнтэй төгсөж, сургуульдаа багш болсон нэртэй математикч байв.
Суралцаж төгссөн Улаанбаатар хотын 32-р дунд сургуулийг нь 2000 онд НИТХ-ын тогтоолоор түүний нэрэмжит болгожээ. Мөн түүний нэрэмжит математикийн олимпиад Монгол Улсад зохиогддог.
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
Ах Пагважавын Нямдаваа нь эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан, вирус судлалаар мэргэшсэн академич цолтой эрдэмтэн.