Паго Паго

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Паго Паго
Паго Паго
Паго Паго
Америкийн Самоа дахь байршил
Паго Паго (Америкийн Самоа)
Паго Паго
Паго Паго
Үндсэн мэдээлэл
Улс: Америкийн Нэгдсэн Улс
Харьяа нутаг: Америкийн Самоа
Дистрикт: Дорнод дүүрэг
Солбицол: 14° 17′ Ө, 170° 42′ БКоординат: 14° 17′ Ө, 170° 42′ Б
Цагийн бүс: Samoa Time Zone (UTC−11)
Хүн ам: 3,656 (мэдээ: 2010 он)
Далайн түвшнээс дээш: 9 м
МБХС: 60-62500
ГНМС: 1389119

Паго Паго (англ. Pago Pago, дуудлага /ˈpɑŋo ˈpɑŋo/) нь Тутуила арал дээр оршдог Америкийн Самоагийн төв суурин юм.

Энэхүү хот нь нийт арлын бүлэгт шаардлагатай барааны орох хөдөлгөөн ба аяллаар ирж буй зочин гийчдийн хөлийн газраас гадна өөрийн гэсэн олон улсын нисэх буудалтай. Өдрийн дундаж температур жилийн турш 20–30 °C байдаг. Паго Пагод Өмнөд Номхон далайн байгалиасаа гүн усан боомтуудын нэг стратегийн чухал байршилд[1][2][3] байдаг бөгөөд энэ нь дэд бүтцийн хувьд нэлээд сайн хөгжүүлсэн[4] учраас олон улсын загас боловсруулах олон үйлдвэр байрладаг.[5] Хотын аж үйлдвэрлэлийн дийлэнх хувийг аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний дотор ялангуяа туна буюу алтан жад загасыг боловсруулах ба савлах ажил эзэлнэ. Тийм ч учраас Паго Паго нь 1993 онд алтан жад загасны боловсруулалтаараа дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэж байсан[6] бөгөөд алтан жад загасны боловсруулах үйлдвэрлэлээрээ дэлхийд хамгийн томд тооцогддог аж ахуйн нэгжүүд болох Chicken of the See, Starkist байрлан, жилдээ алтан жадны нөөшилж, лаазалсан бүтээгдэхүүний экспортоор ойролцоогоор 445 сая америк долларын борлуулалт хийсэн байна.[7]

Паго Паго нь Америкийн Самоа дахь цорын ганц өндөр хөгжилтэй хот маягийн суурин юм.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Pago Pago – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. United States. Central Intelligence Agency: The World Factbook 2016-17. 53rd ed. Washington, D.C., ISBN 978-0-16-093327-1.
  2. Grabowski, Patricia A.: U.S. territories and possessions : Puerto Rico, U.S. Virgin Islands, Guam, American Samoa, Wake, Midway, and other Islands, Micronesia. Chelsea House Publishers, New York 1992, ISBN 0-7910-1053-8.
  3. Kristen, Katherine: Pacific Islands (Portrait of America). Hrsg.: San Val. 1999, ISBN 978-0-613-03242-1.
  4. Leonard, Barry (2009). Minimum Wage in American Samoa 2007: Economic Report. Diane Publishing. Page 11. ISBN 978-1-4379-1425-2.
  5. Leonard, Barry (2009). Minimum Wage in American Samoa 2007: Economic Report. Diane Publishing. Page 61. ISBN 978-1-4379-1425-2.
  6. Stanley, David (1993). South Pacific Handbook. David Stanley. Page 353. ISBN 978-0-918373-99-1.
  7. Smith, Andrew F. (2012). American Tuna: The Rise and Fall of an Improbable Food. University of California Press. Page 164. ISBN 978-0-520-95415-1.