Паг Шинь-хе
| Паг Шинь-хе | |
|
2012 он | |
| Танилцуулга | |
|---|---|
| Төрсөн нэр | Паг Шиньхе / Park Shin-hye |
| Төрсөн өдөр | 1990 оны 2 сарын 18 |
| Төрсөн газар | Өмнө Солонгос, Куанжү |
| Яс үндэс | солонгос үндэстэн |
| Улсын иргэн | |
| Ажил үйл | жүжигчин, дуучин |
| Төрөл | УСК, ОАК |
| Танил үе | 2003 он — одоо |
| Төгссөн нь | Чүнъан их сургууль |
| Зууч | S.A.L.T Entertainment |
Паг Шинь-хе (сол. 박신혜 → [паг шинеэ]; 1990 онд төрсөн) — Өмнө Солонгосын жүжигчин.
«Чи хөөрхөн» ОАК (2009)-ны Ку Минам, «Сэтгэлийн утас» ОАК (2011)-ны И Гёвоний дүрийг бүтээсэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Паг Шинь-хе 1990 оны 2 сарын 18-нд Өмнө Солонгос улсын Өмнө Чолла аймгийн Куанжү хотод төрж, Сөүлд өсөж өндийжээ. 13 настайдаа И Сын-хуань дуучны «Цэцэг» дууны дүрсэнд орж урлагийн ертөнцөд хөл тавьсан. Түүнээс хойш дуулах, бүжих, жүжиглэхэд суралцсан. Одоо Чүнъан их сургуульд жүжигчний мэргэжлээр сурч байгаа.
Жүжигчин
[засварлах | кодоор засварлах]Паг Шинь-хе «Диваажингийн шат» (2003) олон ангит киноны Хан Жонсүгийн бага насны дүрд тоглосон.
2009 оны Чан Гынь-согтой хослон тоглосон «Чи хөөрхөн» кино үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд тус киноны хоёр дууг өөрөө дуулжээ. 2011 онд «Сэтгэлийн утас» ОАК-д Чон Юн-хуатай хослон гол дүрийг бүтээсэн.
Жүжиглэхийн хажуугаар дууны дүрс, зар сурталчилгаанд тоглож, дуу дуулж, шан алдар олныг хүртжээ.
Тоголсон кино
[засварлах | кодоор засварлах]
Олон ангит кино
[засварлах | кодоор засварлах]| Он | Нэр | Дүр | Телевиз |
|---|---|---|---|
| 2003 | «Диваажингийн шат» | Хан Жонсү (бага нас) | SBS |
| 2004 | If Wait for the Next Train Again | Ён Рани | KBS |
| Boom | SBS | ||
| Not Alone | SBS | ||
| 2005 | Cute or Crazy | өөрөөрөө | SBS |
| One Fine Day | Хи Гён | MBC | |
| 2006 | Seoul 1945 | Чуй Гымхи | KBS1 |
| Tree of Heaven | Хана | SBS | |
| Loving Sue | SBS | ||
| Пичоньмү | Арисү | SBS | |
| 2007 | Goong S | Шинь Сэрён | MBC |
| Several Questions That Make Us Happy | Хёньжи | KBS2 | |
| Kimcheed Radish Cubes | Жан Сая | MBC | |
| 2009 | «Чи хөөрхөн» | Ку Минам | SBS |
| 2010 | «Миний найз охин есөн сүүлт үнэг» | Ку Минё | SBS |
| High Kick Through the Roof | ирээдүйн Хэри | MBC | |
| 2011 | «Сэтгэлийн утас» | И Гёвонь | MBC |
| Hayate the Combat Butler | Шяо Жи / Саньчяньюань Жи | FTV | |
| 2012 | Don't Worry, I'm a Ghost | Ёньхуа | KBS2 |
| The King of Dramas | SBS | ||
| 2013 | «Хөршийн царайлаг залуу» | Ку Дугми | tvN |
| Fabulous Boys | өөрөөрөө | FTV / GTV | |
| The Heirs | Ча Ыньсан | SBS | |
| 2014-2015 | «Пинокио» | Чуй Иньха | SBS |
2016 он байхаа Эмч нар гэсэн кинонд тоглосон
Уран сайхны кино
[засварлах | кодоор засварлах]| Он | Нэр | Дүр |
|---|---|---|
| 2006 | Love Phobia | Бёньжа |
| 2007 | Evil Twin | Суёнь / Хюжинь |
| 2010 | «Ширано товчоо» | Миньён |
| Green Days: Dinosaur and I | У Иран | |
| 2012 | Waiting for Jang Joon-hwan | Шиньхе |
| 2013 | Miracle in Cell No. 7 | Есын |
| One Perfect Day | Ыньхи | |
| 2014 | The Royal Tailor | хатан |
| 2015 | The Beauty Inside | Үжинь |