Паньбугийн гүүр
Appearance
Паньбугийн гүүр (сол. 반포대교 banpodaegyo) — Өмнө Солонгосын Сөүл хотын төв дэх Хань мөрний дээгүүрх гүүр.
Сөүлийн Сочу-Юнсань хоёр дүүргийн нутгийг холбох ба Паньбу хорооны нутгаар гардаг. Жамсү гүүрийн уг гүүрийг давхарлаж барьсан нь тус улсад анхны тохиолдол бөгөөд Паньбугийн гүүр 1982 онд бүрэн баригдсан.
Солонгот хүрхрээ
[засварлах | кодоор засварлах]Гүүрний хоёр талаас цацрах Сарны гэрлийн солонгот хүрхрээ (달빛무지개 분수 dalbichmujigae bunsu) бол Гиннесийн номд бичигдсэн дэлхийн хамгийн урт гүүрийн хүрхрээ юм. Нийт урт 1140 м, минутад 190 тн ус гаргах ба LED гэрлийн тусламжтай хэвтээ чиг 43 метрийн зайд солонгорон буудаг. 2009 онд хүрхрээ хийгдсэн.