Папарацци
Папарацци (итал. Paparazzi)[1][2] гэдэг нь алдартай хүмүүсийг дагаж, хувийн амьдралын тухай зургийг нууцаар аван өндөр үнээр худалдан амьдардаг гэрэл зурагчдыг хэлнэ.
Үгийн үүсэл[засварлах | кодоор засварлах]
Федерико Феллинигийн найруулсан "Ла Долсе Вита" хэмээх киноны гол баатар, сурвалжлагч гэрэл зурагчин залуу Папараццогийн (итал. paparazzo) нэрнээс үүдэлтэй.
Ерөнхий ойлголт[засварлах | кодоор засварлах]
Папарацциуд өөрийн авсан зургаа тусгай агентаар дамжуулан, сонин сэтгүүлийн газарт зардаг. Гэхдээ ихэнх тохиолдолд зохиогчийн эрхийг нь хамтад нь зардаг тул 1 зурагнаас нэг л удаа орлого олдог байна.
Тэднийг алдартнуудын хувийн амьдралыг үл тоомсорлон, үл хүндэтгэн ханддаг гэж үзэх нь ч бий.
Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]
