Петербургийн Шинжлэх ухааны Академи
Appearance
Петербургийн Шинжлэх ухаан Академи буюу Эзэн хааны Шинжлэх ухааны академи (орос. Императорская академия наук) — 1724—1917 оны хооронд үйл ажиллагаа явуулж байсан Оросын хаант улсын Петербург дахь анхны эрдэм шинжилгээний дээд байгууллага.
Оросын Шинжлэх ухааны академи I Пётр хааны 1724 оны 2-р сарын 8-ны өдрийн зарилгаар байгуулагдсан байна.
1917 оны 5-р сард академичид шинээр— Оросын шинжлэх ухааны академи (орос. Российская академия наук) нэрлэх санал дэвшүүлж Оросын Түр засгийн газар 1917 оны 10-р сард албан ёсоор баталж байсан ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1917 оны Оросын 2-р сарын хувьсгалаас өмнөх ШУА-ийн нэр:
- 1724 оноос— Академия наук и художеств в Санкт-Петербурге ( Санкт-Петербург дахь Шинжлэх ухаан ба урдагийн академи),
- 1747 оноос — Императорская академия наук и художеств в Санкт-Петербурге (Санкт-Петербург дахь Эзэн хааны Шинжлэх ухаан ба урлагийн академи) ,
- 1803 оноос — Императорская академия наук (Эзэн хааны шинжлэх ухааны академи),
- 1836 оноос 1917 онд— Императорская Санкт-Петербургская академия наук (Санкт-Петербург дахь Эзэн хааны Шинжлэх ухааны академи).
Оросын Шинжлэх ухааны академийн 1725 оны анхны бүрэлдэхүүн.
[засварлах | кодоор засварлах]- Лаврентиус Блюментрост (герман. Laurentius Blumentrost; 1692—1755)- Оросын ШУА-ийн Ерөнхийлөгч. Герман гаралтай, эмч мэргэжилтэй.
- Иван Шумахер (герман. Johann Daniel Schumacher; 1690—1761)- ШУА-ийн нарийн бичгийн дарга. Франц гаралтай, номын санч.
- Якоб Херман (герман. Jakob Hermann; 1678—1733)- ШУА-ийн дээд тооны профессор, Швейцар гаралтай, математикч, механик.
- Христиан Мартини (герман. Christian Martini: 1699—1739) -ШУА-ийн физик математикч, Герман гаралтай.
- Иоханн Петер Коль (герман. Kohl Johann Peter; 1698—1778)-ШУА-ийн түүхч, слав хэл зүйч. Герман гаралтай.
- Георг Бернгард Бюльфингер (герман. Georg Bernhard Bülfinger; 1693—1750)- ШУА-ийн физик, математикч, Герман гаралтай.
- Николас Бернулли (герман. Nikolaus II. Bernoulli; 1695—1726)- ШУА-ийн механикийн анги. Швейцар гаратай.
- Даниел Бернулли (герман.Daniel Bernoulli; 1700 —1782) -ШУА-ийн механикийн анги, физикч. Швейцар гаратай. Николас Бернуули-гийн хамаатан.
- Жозеф-Никола Де Лиль (франц. Joseph-Nicolas De L'Isle; 1688—1768) -францын одон орон болон газрын зураг судлаач.
- Иоханн Христиан Буксбаум (герман. Johann Christian Buxbaum, 1693—1730)-германы байгалийн шинжлэх ухаанч.
- Христиан Гольдбах (герман. Christian Goldbach; 1690—1764) -герман гаралтай математикч.
- Михаэль Бюргер (герман. Michael Burger, 1686—1726) -германы химич, анагаах ухааны эрдэмтэн.
- Иоханн Георг Дювернуа (франц. Duvernoy, Johann Georg , 1691—1759) -франц гаралтай амьтан судлал, анатомийн эрдэмтэн.
- Готлиб Зигфрид Байер (герман. Gottlieb Siegfried Bayer; 1694—1738)- германы түүхч, хэл зүйч.
- Иоханн Симон Бекенштейн (1684—1742) -германы эрх зүйч, хуульч.