Пирс Броснан

Пирс Брендан Броснан (Англи: Pierce Brendan Brosnan, Ирланд: Piaras Breandán Ó Brosnacháin, Пьярас Брэндаань оо Броснахаань, 1953 оны 5 сарын 16-нд төрсөн) нь Ирландын жүжигчин, кино продюсер, байгаль орчныг хамгаалахын төлөө тэмцэгч бөгөөд Ирландаас гадна Америкийн Нэгдсэн Улсын иргэншилтэй.

Броснан нууц тагнуулын ажилтан Жеймс Бондын дүрийг GoldenEye, Tomorrow Never Dies, The World Is Not Enough ба Die Another Day кинонуудад бүтээжээ.