Jump to content

Плесецк сансрын нислэгийн талбай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
«Плесецк» сансрын нислэгийн талбай. 2016 он.

"Плесецк" сансрын нислэгийн талбай (ОХУ-ын Батлан хамгаалах яамны 1-р сансрын нислэгийн туршилтын талбай) — Зөвлөлтийн болон Оросын батлан хамгаалахтай холбоотой сансрын хөтөлбөрүүдийн нэг хэсэг, түүнчлэн нисэгчгүй сансрын хөлгийн хэрэглээний, шинжлэх ухаан, арилжааны нислэгийг үйлддэг талбай юм. Европ тив дэх цорын ганц ажиллаж байгаа сансрын нислэгийн талбай юм.

Ерөнхий мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]

Сансрын нислэгийн талбай нь ОХУ-ын Архангельск мужийн төв хэсэгт, Зүүн Европын тэгш тал дахь тайгын бүсэд 1762 км² газарт байрладаг. Уг талбай нь хойноос урагшаа 46 км, зүүнээс баруун тийш 82 км.

Сансрын талбайн захиргааны төв нь Мирный хот юм. Мирный хотын боловсон хүчин, хүн амын тоо ойролцоогоор 30 мянга байна.

Сансрын нислэгийн талбайд хөнгөн ангиллын "Ангара-1.2", "Союз-2.1в", "Рокот", дунд ангиллын "Союз-2.1а", "Союз-2.1б", хүнд ангиллын "Ангара-А5" пуужингууд ашигладаг байна.

2017 он гэхэд сансрын талбайгаас дэлхийн ойролцоох тойрог замд янз бүрийн зориулалттай 2000 гаруй сансрын хөлөг хөөргөж, 1600 орчим зөөгч пуужин, 500 орчим тив хоорондын баллистик пуужин хөөргөж, 11 сансрын пуужингийн систем, 60 төрлийн сансрын хөлгийг туршжээ.

Сансрын нислэгийн талбай нь 1957 оны 1-р сарын 11-нд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөл, ЗХУКН-ын Төв Хорооны хамтарсан шийдвэрээр "Ангара" кодтой цэргийн байгууламж байгуулах тухай тогтоол батлагдсанаас эхэлсэн түүхтэй. Энэхүү байгууламж нь ЗХУ-д R-7 ба R-7A тив алгасах баллистик пуужингаар зэвсэглэсэн анхны цэргийн пуужингийн бүрэлдэхүүн болж байгуулагдсан. Цэргийн анги үүсэх ажил 1957 оны 7-р сарын 15-нд "Ангар"-ын анхны командлагч, хурандаа Михаил Григорьев албан тушаалд орох тухай 1-р тушаалд гарын үсэг зурснаар эхэлсэн байна. Одоо энэ өдрийг "Плесецк" сансрын нислэгийн талбайн баяр хэмээн жил бүр тэмдэглэдэг байна.

1966-2000 онуудад Плесецк сансрын буудлаас 1507 зөөгч пуужин хөөргөсөн байна.

1992 оны 7-р сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Сансрын цэргийн хүчнийг байгуулсан. 1993 оны 7-р сард Сансрын байгууламжийн туршилт, хэрэглээний төвийг Сансрын байгууламжийн туршилт, хэрэглээний үндсэн төв болгон өөрчилсөн бөгөөд үүнд хоёр туршилтын хэлтэс багтсан байна.

Сансрын нислэгийн талбайн үе үеийн удирдлага

[засварлах | кодоор засварлах]
  • хошууч генерал Григорьев Михаил Григорьевич (1957—1962)
  • дэслэгч генерал Штанько, Степан Федотович (1962—1963)
  • дэслэгч генерал Алпаидзе, Галактион Елисеевич (1963—1975)
  • хурандаа генерал Яшин, Юрий Алексеевич (1975—1979)
  • дэслэгч генерал Иванов, Владимир Леонтьевич (1979—1984)
  • дэслэгч генерал Колесников, Геннадий Алексеевич (1984—1985)
  • дэслэгч генерал Олейник, Иван Иванович (1985—1991)
  • дэслэгч генерал Перминов, Анатолий Николаевич (1991—1993)
  • хошууч генерал Овчинников Анатолий Фёдорович (1994—1996)
  • хурандаа Пронников Владимир Павлович (1996—1998)
  • дэслэгч генерал Журавлёв, Юрий Михайлович (1998—1999)
  • дэслэгч генерал Коваленко, Геннадий Николаевич (1999—2003)
  • дэслэгч генерал Башлаков, Анатолий Александрович (2003—2007)
  • хошууч генерал Остапенко, Олег Николаевич (2007— 2008)
  • хошууч генерал Майданович, Олег Владимирович (2008— 2011)
  • хошууч генерал Головко, Александр Валентинович (2011—2012)
  • хошууч генерал Нестечук, Николай Николаевич (2013 —2020)
  • хошууч генерал Башляев Николай Андреевич (2020— ).