Поле байрлал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Поле байрлал буюу түрүү байрлал (мөн поле ч гэдэг англ. pole position, pole нь багана, гадас, шургааг, саваа) гэдэг нь моторт спортод хамгийн эхний эгнээний түрүү байрлал буюу гарааны алаг шугамд дээр байрласан оролцогчийн байрлалыг хэлдэг. Энэ байрлал нь тухайн оролцогчид тодорхой хэмжээгээр ашигтай байрлал юм. Түрүү байрлалыг тухайн тэмцээн бүрийн өмнө ихэвчлэн шалгуураар олж авах бөгөөд энэ нь жишээлбэл сорилгын болон бэлтгэл уралдаан хамгийн хурдан тойрсон тойргийн хугацаагаар нь шалгаруулна.

Үгийн гарал үүсэл[засварлах | edit source]

Поле байрлал гэдэг нь английн морин уралдааны спортоос гаралтай ба овал хэлбэрийн морин тойруулгын хамгийн дотор талд байх модон шургаагаар (poles) хийсэн хашлагаар хязгаарлагдана. Хэн энэ хашилтын дэргэдэх байрлалд байр эзэлсэн нь хамгийн богино замыг туулна гэсэн үг юм. Түүнээс гадагшаа байрлал эзэлсэн морин уралдаанчид нь илүү том тойрог туулах учир бага зэргийн ашиггүй байрлал эзэлсэн гэсэн үг.

Формула-1[засварлах | edit source]

1950-аад оноос 1970-аад он хүртэл Формула-1-ийн уралдаанд эхний эгнээнд гурваас дөрвөн тэрэг зэрэгцсэн байрлалаас хөдөлдөг байсан учир нэг их ашигтай тал байсангүй.

1970-аад оноос эхлэн эхний эгнээнд байх тэрэгний тоог хоёр болгон бууруулсан нь уралдааны өмнөх сорилго улам чухал болсноор барахгүй илүү сайн дугуй болон мотортой болох тэмцэл өрнөж эхэлжээ. Зарим тэрэгний хүндийн төвөөс шалтгаалан илүү их бензинээр цэнэглэн явах боломжтой байв. Угтаа бол эсрэгээрээ байвал явалт хурдан баймаар.