Портос

Портос (Франц: Porthos) нь Францын нэрт зохиолч Александр Дюмагийн Шадар гурван цэрэгХорин жилийн дараа, Бражелон бэйл - Арван жилийн дараа гурвалсан цуврал түүхэн адал явдалт романы дүр юм. Портосын эх дүр буюу зохиолын эх дүр нь Исаак де Порто (Франц: Isaac de Portau; 1617—1712) — беарны протестант шашинт язгууртны гэр бүлд По мужид төрсөн хүн гэж үздэг бөгөөд шархны улмаас цэргээс халагдан Гасконьд очсон байна. 1650 оноос хойш тэрээр Наваррын цайз дах гвардын зэвсгийн агуулахын хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Зарим судлаачид А.Дюма нь Портосын эх дүрээр өөрийн эцэг генерал Тома-Александр Дюмаг авсан гэж үздэг байна.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]