Шадар гурван цэрэг

Шадар гурван цэрэг  
Dartagnan-musketeers.jpg
Морис Лелуагийн зурсан зураг, 1894
Зохиолч Александр Дюма
Анхны нэр Les Trois Mousquetaires
Хавтасны
зургийг зурсан
Морис Лелуа
Улс Франц
Хэл Франц
Урсгал Түүхэн роман
Хэвлэсэн огноо 1844 оны 3-7 сар (цуврал)
Хэвлэгдсэн төрөл Хэвлэмэл (хатуу хавтастай)
Дараах Хорин жилийн дараа, Бражелон бэйл - Арван жилийн дараа

Шадар гурван цэрэг (франц. Les Trois Mousquetaires; 1844) нь Францын зохиолч Алэксандр Дюмагийн ном юм.

Дюма уг зохиолдоо дундад зууны үеийн улс төрийн байдал, тэр үеийн амьдралыг нүдэнд харагдтал уран бодитойгоор дүрсэлсэн байдаг. Зохиолын гол дүр болох Д'Артанъян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн Гаскон залуу Франц улсын шадар цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн 3 найзтай болно. Ингээд л тэр 4-ийн адал явдал эхэлнэ. Тэдний замд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд юм юм л гардаг.

Зохиолын гол баатар Д`Артанъян нь зохиолын нэр шадар гурван цэргийн нэг нь биш. Тэдгээр шадар цэргүүд нь түүний найз Арамис, Портос, Атос нар юм. Александр Дюма уг зохиолын үргэлжэл 20 жилийн хойно, Бражелон бэйл-10 жилийн дарааг бичсэн бөгөөд эдгээрийг Д`Артаняны романууд гэнэ.

Түүх[засварлах | кодоор засварлах]

д Артанъян нь түүхэн бодит хүн бөгөөд францын ван Людовикийн шадар хүн байсан бөгөөд францын маршал цолтой хүн байсан байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Шадар гурван цэрэг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан