Премчанд
Хадмал толь | |
хинди | प्रेमचंद |
---|---|
латин | Premchand |
Премчанд | |
Бүтэн нэр | धनपत राय श्रीवास्तव Данпатрай Шривастав |
---|---|
Төрсөн өдөр | 1880 оны 7 сарын 31 |
Төрсөн газар | Британийн Энэтхэг, Лами |
Улс орон | Британийн Энэтхэг |
Өнгөрсөн өдөр | 1936 оны 10 сарын 8 (56 насалсан) |
Өнгөрсөн газар | Британийн Энэтхэг, Бенарес |
Ажил үйл | зохиолч |
Премчанд хэмээн алдаршсан Данпатрай Шривастав (1880-1936; 56 насалсан) — Энэтхэгийн зохиолч, нийтлэлч байв.
Премчанд хинди-урдү хэлээр бүтээл туурвиж, сургуульд багшилж байв. Энэтхэгийн хойгийн орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч болсон. 13 роман, 40 өгүүлэл, олон нийтлэл бичсэн нь дэлхийн олон хэлнээ орчуулагдан хүрсэн.
Зохиолч
[засварлах | кодоор засварлах]Премчанд 1909 онд түүний «Эх орондоо хайртай» өгүүллийн түүвэр хэвлэгдсэн ч Британийн Энэтхэгийн төр засгаас хориглон шатаажээ. «Хайрын орон» (1922), «Талбар» (1925), «Тулалдааны талбар» (1932), «Тахилын үхэр» (1936), «Долоон бадам цэцэг» (1917), «Дайны мөр» (1932) зэрэг бүтээл нь Энэтхэг дэх нийгэм, улс төр, колонийн эсрэг тэмцэл хөдөлгөөний тухай тусгажээ.
Энэтхэгийн тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж байсан цаг үе түүний бүтээлд шингэжээ. Ноёны эрх мэдэл, дур зорго, уламжлалт нийгмийн сул дорой, шашныг улайран бишрэхийн буруушаажээ. Тэр улс төрийн хавчлагад өртөж байв.
Премчанд «Ханс» (1930—1936), «Жагаран» (1932—1934) зэрэг сэтгүүл эрхлэн гаргажээ.
1936 онд Энэтхэгийн дэвшилтэт зохиолчдын холбооны тэргүүнээр сонгогдсон ч мөн онд өвчнөөр өөд болжээ.